Ерөнхийлөгч бага хуралд оролцогчдод илгээлт илгээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын сэргээгдэх эрчим хүч-2012” олон улсын бага хуралд оролцогчдод илгээлт илгээлээ. Тэрбээр илгээлтдээ “Хүндэт төлөөлөгчид өө, Эрхэм эрдэмтэн мэргэд, инженерүүд ээ,
Монголын эдийн засгийн суурь салбар болсон эрчим хүчний асуудлаар, тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчний хөгжил, боломж бололцооны талаар хэлэлцэж, хөгжлийн чухал шийдэл гарцууд, цаашлаад ногоон эдийн засгийн боломжит загвар, хамтын ажиллагааны арга хэлбэрүүдийн талаар ч санал бодол, туршлага мэдлэгээ солилцохоор та бүхэн ийнхүү Улаанбаатар хотноо хуран чуулж байгаад би туйлын талархаж, та бүхний ажил үйлс, Бага хурлын ажилд амжилт хүсэн мэндчилье.
Эрчим хүч бол эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр мөн. Агаар усгүй бол хүний амьдрал байхгүйтэй адил эрчим хүчгүйгээр эдийн засаг, хөгжил дэвшил, өрсөлдөх чадвар, нэмүү баялаг бүтээх тухай төсөөлөхөд бэрх. Тиймээс найдвартай, ялангуяа байгальд ээлтэй, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлт бидний оршин тогтнох, тууштай тогтвортой хөгжин дэвшихийн баталгаа болно.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ