Бичиг баримтын зөрчилтэй иргэдэд цахим үнэмлэх олгож эхэллээ
Ирэх сард болох сонгуульд оролцох иргэд бичиг баримтын зөрчилтэй сонгогчдод энэ оны зургадугаар сарын 28-ны өдрөөс өмнө цахим үнэмлэх олгохоор болсон билээ.
Иргэний үнэмлэхний хугацаа нь дууссан эсвэл 25, 45 нас хүрсэн тул иргэний үнэмлэхээ солих болсон сонгогчдод цахим үнэмлэх олгох юм. Цахим үнэмлэхний бүртгэл өнөөдрөөс эхлэж байна.
Бүртгэл энэ долоо хоногийг дуустал үргэлжилж, УБЕГ-ын урьдчилан тооцоолсноор 60 гаруй мянган иргэнд олгогдох ажээ.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ