
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Чингэлтэй хайрхан уулыг Улсын тусгай хамгаалалтад авлаа.
Улсын тусгай хамгаалалтад авснаар Чингэлтэй уулын чиглэлд тэлэх суурьшилыг хязгаарлаж ингэснээр тус уулын ойн хүлэмжийн хий, агаарын бохирдлыг шингээх чадавхи, хүчилтөрөгчийн нөөцийн хангамжийг хадгалах юм байна. Түүнчлэн хоёр хүртэл тооны байгаль хамгаалагчийг нэмж ажиллуулах аж.
Тус тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Очирбат нар санаачилсан. Ийнхүү УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Чингэлтэй дүүргийн сонгогч түмэндээ 2008 онд өгсөн амлалтаа биелүүлж чадлаа.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ