Галзуу дорго хүн хазжээ
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын X багийн нутагт зусаж байгаа малчин Д.Амгалангийн хотонд энэ сарын 13-ны өдөр хоёр үхэр боомоор өвчилжээ. Мөн малчин Б.Адъяасүрэнгийн хотонд 16-нд галзуу өвчтэй дорго хүн хазсан байна. Үхсэн үхэр, доргоноос дээж авч аймгийн мал эмнэлгийн лабораторид хүргүүлэхэд, боом өвчний онош аймгийн мал эмнэлгийн лабораторийн, галзуу өвчний онош нь Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн хариугаар батлагдсан байна. Улмаар Мөрөн сумын Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоож, малын хашаа, хорооны 523 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж доргонд хазуулсан иргэнд галзуу өвчний ийлдэс тарьжээ. Мөн тус голомтод байгаа мал амьтныг вакцинжуулсан байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ