
Эрдэс, баялаг эрчим хүчний салбарынхан маргааш нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Сүхбаатарын талбайд болох энэхүү арга хэмжээнд тус салбарын хэрэгжүүлэгч агентлагууд болох Ашигт малтмалын газар, Эрчим хүчний газар, Газрын тосны газар болон салбарын үйлдвэр, компаниуд оролцох юм.
Энэ үеэр иргэд нэн шаардлагатай үйлчилгээг үзүүлэх бөгөөд тухайлбал, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд иргэдийн санал гомдлыг хүлээн авч ажиллах бол шатахуун импортлогч компаниуд азтан тодруулах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ