Лас Вегасын гунигт уралдаан
Лас Вегаст болсон уралдааны 13 дахь тойргийн үеэр олон машин мөргөлдөж, осолдсон аймшигтай сүйрэл болжээ. Уг ослын улмаас Их баритани төдийгүй дэлхийн авто сдортын ертөнцөд хүнд гарз тохиосон юм.
Формулагийн алдарт нисгэгч Дэн Уэлдон машинтайгаа сүйрч нас барсан байна. Indy Racing series-ийн хоёр удаагийн аваргын цомыг хүртэж байсан тэрээр 33 настай байжээ. 2002 оноос уралдаж эхэлсэн түүнийг дэлхийд нэртэй тамирчин болтлоо карьерээ өсгөхөд эцгийнх нь нөлөө тун их байсан гэдэг.
Дэн Уэлдоны үхэл түүний олон мянган шүтэн бишрэгчдийн сэтгэлийг гонсойлгож Их Британийн спортын ерөнтцөд асар их дуулиан дэгдээгээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ