Төлбөрийн урсгал данс 743.1 сая.ам.долларын алдагдал хүлээжээ

img

Монголбанкнаас судалснаар 2012 оны нэгдүгээр улиралд манай улсын төлбөрийн тэнцлийн урсгал данс 743.1 сая ам.долларын алдагдалтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 1.6 дахин буюу 270.7 сая ам.доллараар нэмэгджээ. Барааны гадаад худалдааны дансны алдагдал 1.9 дахин, үйлчилгээний худалдааны алдагдал 1.5 дахин өссөн нь төлбөрийн тэнцлийг алдагдалтай гарахад нөлөөлсөн байна. Харин  хөрөнгө, санхүүгийн дансны тэнцэл 1,288.4 сая ам.долларын илүүдэлтэй гарч, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин буюу 742.9 сая ам.доллараар нэмэгджээ. Тайлант хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 14 хувиар буюу 152.5 сая ам.доллараар буурсан хэдий ч Монгол Улсын Хөгжлийн банк 580 сая ам.долларын өрийн бичиг гаргасантай уялдан багцын хөрөнгө оруулалтын дансны ашиг 577.5 сая ам.долларт хүрсэн нь хөрөнгө, санхүүгийн данс илүүдэлтэй гарахад голлон нөлөөлжээ. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хөгжлийн данч биш Сүйрлийн данс байжээ
2012-09-21
Яанаа хэзээ яаж төлж барагдуулна даа
2012-05-30
хараа:
хөгжлийн банк өр тавихаа боль нэгч үйлдвэр барихгүй мөнгө тараасны дүнд эдийн засаг сүйрэл эхэллээ
2012-05-22