Хүчтэй салхины улмаас 16 шон унажээ
Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвөөс 25 км зайд энэ сарын 17-ны орой дэгдсэн хүчтэй угалз салхи дэгджээ. Үүний улмаас 15 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 16 ширхэг тулгуур шон хэдэн хэсэг болон хугарчээ.
Уг цахилгаан дамжуулах шонгоос гадна 30 гаруй шон дахин унах аюултай, хазайлттай байгаа мэдээллийг Сэврэй сумын Онцгой байдлын комиссоос мэдээлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ