
Нөхөрөөсөө сална гэж гэрээсээ оргосныхноо төлөө нөхөртөө хамар чихээ тасдуулсан 19 настай Аиша охин эрэмдэг болсон нүүртэй Тайм сэтгүүлд гарснаас хойш олон улсын анхаарлын төвд орсон. Аиша Мохаммадзай Афганистаны өмнөд хэсгийн жижигхэн тосгонд төрж,бага насандаа хүчээр хадамд гарчээ. Түүний нөхөр болон нөхрийнх нь гэр бүлийн хүмүүс түүнийг байнга дарамталж зоддог байсан учир Аиша зодуурыг тэвчихээ больж гэрээсээ зугтаасан юм. Нөхөр нь гэрээсээ оргосон гэж түүнийг шийтгэн хамар болон чихийг нь тайрчээ. Эрэмдэг болсон нүүртэй энэ муу хаа холддог юм гэж нөхөр нь тухайн үед боджээ.
Гэсэн ч Аиша оргон, хорогдох байранд хорогджээ. Хорогдох байранд байхад нь сайн санаат хүмүүс туслан АНУ-д аваачин эд эрхтэн нөхөн сэргээх мэс засалд оруулахаар болсон байна. Одоо тэрээр АНУ-д Афган айлд амьдарч хэзээ ч мэдэрч байгаагүй эрх чөлөөгөө тэнд л мэдэрч,сурч боловсорч хүний нийгэмд хүн шиг амьдарч байгаа юм байна. Тэрээр цагдаагийн албан хаагч болох хүсэлтэй гэнэ. Учир нь Аишаг Афганистанд байхад цагдаа хүчнийхэн тусалж байсан. Мөн цагдаа болбол шударга бус зүйлтэй тэмцэж эр нөхрийнхөө гарт зовж байгаа олон мянган эмэгтэйчүүдэд туслах хүсэлтэй.
Мэс заслын эмч нар түүнд шинэ хамар болон чих нөхөн сэргээж хийхээр зэхэж байгаа. Мэдээж энэ нь амаргүй ажил тул доод тал нь 2 жилийн хугацаа хэрэгтэй. Тэрээр удахгүй гоё хамар, чихтэй болно гэж найдан амьдарч байна.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ