
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Нийслэлийн ардчилсан намын даргаар сонгогдсон. Тэрбээр энэ өнөөдөр олон нийтэд мэдээллэх үеэрээ “2012 оны нийслэлийн сонгуульд АН ялна гэдэгт найдаж байна.
Илэн далангүй хэлэхэд бид сонгуульд амжилт олно гээд өмнө нь нийслэлийн Засаг даргын орон тоонд дандаа МАН-ын хүмүүс ордог байсныг энэ удаа өөрчлөх бодолтой байгаа. Улаанбаатарчууд өнөөгийн нийслэлийг удирдаж байгаа хүмүүст сэтгэл ханамжгүй байдаг. Тиймээс ч том хэмжээний өөрчлөлтийг хүсч байгаа нь судалгаанаас харагдаж байна.
Үнэндээ МАН 92 жилийн турш нийслэлийг удирдсан. Ж.Наранцацралт агсны удирдаж байсан богино хугацааг эс оролцуулбал шүү дээ. Ямар ч байсан нийслэлийн хэмжээнд том хэмжээний хувьсгалт өөрчлөлт хийх санаа мөрийн хөтөлбөрт тусгагдсан" гэв.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ