АТГ айлган сүрдүүлэх байгууллага байх ёсгүй гэдгийг анхаарууллаа

img

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар бодлогын чанартай хэд хэдэн чухал хууль, тогтоол баталсны дотор “Авилгатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон 44 гишүүний 77,3 хувийн саналаар баталсан юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль УИХ-аас батлагдан гарснаар холбогдох хуулиуд, тухайлбал, Авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаж, энэ тавдугаар сарын нэгнээс эхлэн дагаж мөрдөхөөр болсон билээ. Авилгын эсрэг хуулийг сурталчлах, авилгатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулахыг таслан зогсоох, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, мэдээ, мэдээлэл түргэн шуурхай олж авах ажлыг үр дүнтэй болгохын тулд тус газрын бүтэц, орон тоог хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагын үүднээс УИХ-ын Хуульзүйн байнгын хороо дээрх тогтоолын төслийг санаачилсан юм. Тогтоол батлагдсанаар Авилгатай тэмцэх газар /АТГ/-ын чиг үүрэг, үйл ажиллагааг өмнөхөөс нь хавьгүй өргөжүүлж, албан хаагчдынх нь орон тооны дээд хязгаарыг 145 болгон нэмэгдүүлж,  үндсэн 4 бүтцийг нь таван бүтэцтэй болгон тэлж байгаа юм. Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон АТГ-ын удирдлагад хандан хэлэхдээ:     -АТГ-ын орон тоо, зохион байгуулалтын бүтцийг УИХ-ын тогтоолоор ийнхүү шинэчилж байгаа нь авилгаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн дунд соён гэгээрүүлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах боломж олгож байгаа тул хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлаа сайн зохион байгуулаарай. Ялангуяа ашиг сонирхлын зөрчилтэй  холбоотой сургалт, сурталчилгаа, семинарыг чанартай сайн зохион байгуулахад онцгой  анхаарахгүй бол олон нийтийн дунд бүх асуудлыг АТГ хамж аваад байгаа мэт сэтгэгдэл төрж, төрийн албан хаагчид айн болгоомжлох байдлаар хүндрэл бэрхшээл гарч байгаа тул энэ ажлыг зөв талаас нь сайтар зохион байгуулах хэрэгтэй. АТГ бол айлгадаг байгууллага биш гэдгийг ойлгуулж, ач холбогдол багатай, ёсзүйтэй холбоотой зарим асуудлыг  байгууллагууд дотооддоо шийддэг байхад анхаарах нь зүйтэй юм. Хуулиар эрх олгосон байгууллага гээд л төрийн албан хаагчдыг хөрөнгө орлогын мэдүүлгээр нь айлган сүрдүүлэх байдлаар авилгатай тэмцэх ажлыг зохион байгуулж болохгүй шүү хэмээн  онцлон захисан юм.            Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар төрийн албан хаагчдын дунд таагүй яриа нэлээд гарсантай холбоотойгоор  УИХ-ын дарга өнөөдөр ийнхүү зориуд анхааруулж байгаа билээ. Төслийг хэлэлцэх явцад УИХ-ын Хуульзүйн болон Төрийн байгуулалтын  байнгын хорооны хуралдаан дээр энэ асуудал нэг бус удаа хөндөгдөж байсны дотор Ж.Сүхбаатар, Х. Тэмүүжин нарын гишүүд “Сонирхлын зөрчлийн тухай хууль бүрэн утгаараа үйлчилж эхлээгүй байхад төрийн албан хаагчдын дунд зохиомол эсэргүүцэл гарч байгаа нь Монголд төрт ёс, дэг журам байна уу гэж бодоход хүргэж байна” хэмээн шүүмжилж байсан юм. Уг хуулийг гүйцэд уншаагүй, түүний зорилго, мөн чанарыг бүрэн ухаараагүй, яг ямар заалт нь ойлгомжгүй, амьдралд нийцэхгүй байгааг хэлж мэдэхгүй атлаа гадаадаас хуулбарласан, төрийн албаныханд гэм халтай хууль мэтээр айж сүрдэхүйц сөрөг суртал нэвтрүүлэг төрийн албаныхны дунд газар авч, хуулийг хүчингүйдүүлж байгааг тэд анхааруулаад хуулийн сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаарах шаардлагатайг ахин дахин сануулж байв. Хууль хэрэгжүүлэн сахиулах, сурталчлан таниулах  үүрэг бүхий төрийн албан тушаалтнууд хуулийг өөрийнхөөрөө нугалан тайлбарлаж, төрийн албан хаагчдыг соён гэгээрүүлж, тааламжгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, шударгаар ажиллахад нь тус дэм болохын оронд мөрдлөг, сүрдүүлэг мэтийн цагдаагийн арга барил ашиглах аюултай хууль гарсан мэтээр хуулийн уг зорилгыг айдас болгож байгаа тул АТГ-ын соён гэгээрүүлэх алба чиг үүргийнхээ дагуу УИХ-ын Хуульзүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодтой хамтарч хууль, тогтоолыг сурталчлан таниулах сургалт семинар зохион байгуулахын чухлыг гишүүд анхааруулсны дээр хуулийн хэрэгжилтийг хангахад УИХ  ч өөрөө үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэдгийг Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр тэмдэглэн хэлж байсан билээ. У.Жигүүр          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Boogii:
MAH mongo ugaadag nam baisan baina shuu dee?
2013-02-23
Freedom:
Aih shaltgaantai humuus l aij bgaa bh,ard irged bid yundaa aih ve dee,aihgui baiya gevel amaa olohgui tsusaldagaa l bolichvol barav biz.
2012-05-23
srnt:
gemgui hund aih gazar bish. Gemtei humuust aimaar. ATG ajlaa sain hiigeerei amjilt husie. Soen gegeeruuleh ajlaa hamgiin sain hiideg ni.
2012-05-23
я:
хулгай хийсэн болохоороо тэгж байгаа
2012-05-23
zochin:
zov zov ATG ajlaa hiih n zuin hereg demberel yu yariad aidaad bnaa
2012-05-23
Дэмбэрэл л их айгаад байгаам даа. Гэмгүй бол айгаад байх юм байхгүй шүү дээ Дэмка минь.
2012-05-23
Тэнд байсан зураглаач:
Баривчлах үед Энхбаяр оймстойгоо сууж байсан, гутлаа өмсөх завдал өгөлгүй чирээд гарсан юм шүү дээ. Миний камерыг булаагаад чипийг нь сугалаад авчихсан. Тусгайгийнхны гурвынх нь куртикны цаана буу товойж харагдаж байсан. Нэг л омголон хөөрч, дошгирсон, гараа шилэндээ, гараа шилэндээ гэж хашгирцгаасан эмнэг адуу шиг залуус байсан даг.Бараг хөдөлсөн хүн бүгдийн хүзүүг дарж унагаж харагдсан. Баривчлах үед ийм л үзэгдэл болсон юм.
2012-05-23
иргэж:
УИх-д үхэн хатан тэмцэж буй гарууд лав ард түмэнд үйлчлэхгээгүй нь илт АТГ-аас энэ 76 болон одоо болох гэж яарч буй хүмүүсийн мөн чанарыг мэддэг болоосой
2012-05-23
hyn:
ATG-G Ug ni enhbauar baiguulj bilee...Gehdee bidni tsoohon mongolchuud evtei baih ni l zov dee....evt shaazgai buga baridag.
2012-05-23
Урта:
Гэмгүй нөхрийг айлгасан түүхийг олон нийт огт сонсоогүй Байхад дэмбэрэл дарга яаж мэдээд байна ????? Хэн гэлбэлзээд байна даргаа хэлээдхээч . Шалгах шаардлагатай нөхөр байна даа !!!!!!!!!!!!!!!!
2012-05-23
Дэмбэрэл л их айгаад байгаам даа. Гэмгүй бол айгаад байх юм байхгүй шүү дээ Дэмка минь.
до:
авилгатай тэмцэх газар айлгаж жижигүүлдэг газар байх ёстой. Энэ бол хуулийн үүд хаалга гэдгийг авилгачдад мэдрүүлдэг байх хэрэгтэй. Авилгачид яагаад ингэж авилгалтай тэмцэх газрыг уян зөөлөн байлгах гээд байгаагийн учир нь өөрсдөө энэ байгууллагаар хэзээ нэгэн цагт орох нь мэдээж тул одооноос айлгахгүй зөөлөн хандаж байх нүхээ ухаж байна. Н.Энхбаярыг гутлаа өмс гээд байхад тайлж шидээд байсан юм чинь оймостой гь гаргахгүй яахын бэ. Гутлаа өмсөхгүй байна гээд тушаалаа биелүүлэхгүй гэрт нь үлдээх байсымуу. Эсвэл хөл нүцгэн чирээд гаргах байсымуу. Ингэвэл харин харгис явдал болно. Гутлаа өмсөхгүй хүний тэр тусмаа монголын ерөнхийлөгч байсан хүний чирээгүй харин өргөөд дамжлаад гаргасан нь ёс зүйтэй хэрэг болсон шүү дээ.
2012-05-23
Тэнд байсан зураглаач:
Баривчлах үед Энхбаяр оймстойгоо сууж байсан, гутлаа өмсөх завдал өгөлгүй чирээд гарсан юм шүү дээ. Миний камерыг булаагаад чипийг нь сугалаад авчихсан. Тусгайгийнхны гурвынх нь куртикны цаана буу товойж харагдаж байсан. Нэг л омголон хөөрч, дошгирсон, гараа шилэндээ, гараа шилэндээ гэж хашгирцгаасан эмнэг адуу шиг залуус байсан даг.Бараг хөдөлсөн хүн бүгдийн хүзүүг дарж унагаж харагдсан. Баривчлах үед ийм л үзэгдэл болсон юм.
БОЛД:
АТГ гэж ГЭМТ этгээдүүд гэж ШОРОНД ороод гарсан хүмүүсийн цуглуулга болов. АЙЛГАДАГ АЛДАГ байгууллага байх ёсгүй гэнээ.
2012-05-23
boy:
SAIN TAILBAR KIIJ OILGUUL GEJ L KELEE BIZ DEE...
2012-05-22
SAIN TAILBAR KIIJ OILGUUL GEJ L KELEE BIZ DEE... ZUB KELSNII TULUU MUSHGIJ BAHAA HANGAH GEJ SANAARHAAD KEREGGUI... YER NI ZURCHLIIN GEK HUULI OILGOMJ TAARUU L YUM SHIG SANAGDSAN... BOLOBSRUULALT DUTUU BJ MAGAD GSN UG UG NI SANAA ZUB DUU...
2012-05-22
Corruption Perceptions Index 2011:
Х. Тэмүүжин нарын гишүүд “Сонирхлын зөрчлийн тухай хууль бүрэн утгаараа үйлчилж эхлээгүй байхад төрийн албан хаагчдын дунд зохиомол эсэргүүцэл гарч байгаа нь Монголд төрт ёс, дэг журам байна уу гэж бодоход хүргэж байна” хэмээн шүүмжилж байсан юм. ------гэж ээ үнэн л хэлсэн байна ш дээ Авилгачид гарах газаргүй болсон шүү УБ -хотын газрыг зарж , хотыг хот биш болгосон газрын наймаачид, луйварчид та нарын ээлж хүлээж байгаа байх шүү Та нарт ганцхан гарц байгаа хөрөнгөө аваад гадааруу дүрвэх эсвэл монголын хоо шоронд суух л үлдээд байгаа сонголтоо өөрсдөө хий Ард түмэн үүнийг л хүсэж байгаа
2012-05-22
Борхүү:
АТГ-ынханд амжилт хүсье. Дэмбэрэлийн үгэнд орж болохгүй. Төрийн авилгачдыг айлгах төдийгүй ээлж дараагаар баривчлан хорих хэрэгтэй.
2012-05-22
Иргэд:
Дэмбэрэл авилгачдаа хамгаалж эхэллээ. Өөрөө авилгалтай холбоотой юм байна. АТГ ажлын эрчмээ улам чангал, төрд гарсан авилгачдыг айлгах ч хэрэгтэй, баривчлах ч хэрэгтэй.
2012-05-22
Харин тийм. Дэмбэрэл хулгай хийсэн л байна даа. Тэгээд намайг битгий айлгаад бай гэсэнтэй адил үг хэллээ шүү.
2012-05-22
Иргэн:
Энэ яравгар Дэмбэрэл чинь авилгачдыг хамгаалж эхлэх шив дээ. Өөрөө авилгалтай нилээд холбоотой нь мэдэгдэж байна. АТГ яг энэ эрчээрээ ажиллах хэрэгтэй. Одоо Дэмбэрэлээс айгаад ажлынхаа эрчийг сулруулах юм бол мөн л МАНАН-ийн авилгачид бахь байдгаараа л байх болно шүү. АТГ маш сайн ажиллаж байгаа.
2012-05-22
hulgai hiisen hun gelbelznee gedeg shig zugeer unen shudargaar yavaa hund ATG ailgaad aigaad baidag bish ee.Harin no-toi humuust bol uvs hudluhud at bolj haragdana l daa.
2012-05-22
BAYARAA:
YAMAR CH BAISAN ENE OLON HUMUUSIIG SHALGAH ESTOI YUM CHINI ASUUDALGUI ETSIIG NI HURTEL SHALGA AMJILT
2012-05-22
BAYARAA:
ENE HUMUUSIIN SANALAAR YAVAH HEREGGUI SHUU
2012-05-22
Иргэд:
Дэмбэрэл авилгачдаа хамгаалж эхэллээ. Өөрөө авилгалтай холбоотой юм байна. АТГ ажлын эрчмээ улам чангал, төрд гарсан авилгачдыг айлгах ч хэрэгтэй, баривчлах ч хэрэгтэй.
Atg:
Hulgai hiigeegyi Bol aigaad bah zyilgyi noen Odbayaraaa
2012-05-22
Харин тийм. Дэмбэрэл хулгай хийсэн л байна даа. Тэгээд намайг битгий айлгаад бай гэсэнтэй адил үг хэллээ шүү.
Ene Odbayar gaigui yariatai alsyn kharaatai yum shig sanagddag. Daanch kommunist ugshaltai gekheer MAN-yn neg uruusun duguinaas yalgaagui yum shig.
2012-05-22
Иргэн:
Энэ яравгар Дэмбэрэл чинь авилгачдыг хамгаалж эхлэх шив дээ. Өөрөө авилгалтай нилээд холбоотой нь мэдэгдэж байна. АТГ яг энэ эрчээрээ ажиллах хэрэгтэй. Одоо Дэмбэрэлээс айгаад ажлынхаа эрчийг сулруулах юм бол мөн л МАНАН-ийн авилгачид бахь байдгаараа л байх болно шүү. АТГ маш сайн ажиллаж байгаа.
hulgai hiisen hun gelbelznee gedeg shig zugeer unen shudargaar yavaa hund ATG ailgaad aigaad baidag bish ee.Harin no-toi humuust bol uvs hudluhud at bolj haragdana l daa.