Сумочдын багт тоглох нэг тоглогчыг нууцалж байна

img

“Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн нөхөрсөг шоу тоглолт маргааш буюу энэ сарын 24-ний өдрийн 18.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Сумочид цаг агаарын байдлаас шалтгаалан Монголд ирэх хоног нь хойшлогдсон учраас “Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн нөхөрсөг шоу тоглолт ийнхүү 24-ний өдөр болох юм. Энэ шоу тоглолтыг "Мон лаа" компани ивээн тэтгэн ажиллаж байна. "Мон лаа" компани нийгмийн сайн сайхны төлөө бусдыг уриалан олон бодитой ажлыг зохион байгуулсаар ирсэн. Мөн энэ компанийн хамт олон Хүхдийн сайн сайхны төлөө энэ үйл ажиллагааг дэмжин 100 хувь ивээн тэтгэн ажиллаж байгаа ажээ. Их аварга Хакухо М.Даваажаргал, Какурюү М.Ананд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар, Рюүо Э.Санчирболд, Япон бөх Ямагүчи нарын 5 сумоч нийслэлд буусан юм. Арлын орны бөх Ямагүчигийн тухайд тэрээр Их аварга Хакухо М.Даваажаргалын анхны шавь ажээ. Харин Харүмафүжи Д.Бямбадорж, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар нар маргааш Улаанбаатарт буух гэнэ. Сумочдын багийнхны хувьд сагсан бөмбөгийн шоу тоглолтын талбайд гарааны тавд Их аварга Хакухо М.Даваажаргал, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням, Рюүо Э.Санчирболд, Какурюү М.Ананд нарын тамирчид гарч тоглохнээ. Тэгвэл энэ багт тоглох нэг тоглогчыг нууцалж байгаа бол Их аварга Хакухо М.Даваажаргал хэлэхдээ: Энэ тоглогчыг одоохондоо нууцалж байна. Харин яг тэмцээн эхлэх өдөр тэр тоглогч маань олны өмнө ил гарч ирнэ гэсэн юм. Сумочид “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас шууд баруун дөрвөн замд байрлах Тэмүүжин спортын сургалтын төвийг зорьсон. Учир нь энэ төвийн зааланд Их аварга Хакухогийн нэрэмжит “Ирээдүйн аварга” өсвөрийн сумо бөхийн аварга шалгаруулах барилдаан 3 дахь жилдээ болж байгаа юм. Сумочид энэ барилдаанд байр эзэлж шалгарсан хүүхдүүдэд бэлгийг нь гардуулах аж. Харин түрүүлсэн нэг хүүхдийг Хакухо сангаас зардлыг нь бүрэн дааж Японд болох Их аваргын нэрэмжит барилдаанд оролцуулдаг уламжлалтай. 2010 онд энэ барилдаанд шалгарсан 8 хүүхдийг Хакухо сангаас 100 хувь зардлыг нь гаргаж Япон улсад аялуулсан юм. Мөн Хакухо сангаас “Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан 1000 хүүхдэд гарын бэлэг гардуулан өгөх ажээ. Ингээд сумочид энэ сарын 26-ны өдөр буюу бямба гарагт арлын орныг зорихнээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sumo odoo sonoj bga shu de mgl chuud ochij xeden jil ood ni tatsan odoo jamaar ni yavuul moxox zamd ni buu saad xii xarin mongol boxoo tednii araas oruulchixgui bx yumsan
2012-05-23
Hakuho, Asa 2 genetiin beleg barih geed nuugaad baigaa yum.
2012-05-23
Burhan:
Asa avarga l baihaa daa
2012-05-23
Badamjunai:
Sumochid maani huuhdiin parkad irj huuhduudtei zurag avahuulaasai.
2012-05-23
dorjoo:
Asashoryu mongold ireed hol bombog toglood asuudal uussen shuu. sags mags gej mayglaj baigaad tsaad japanuud chin barildah erhiig chin haschihgui yum baigaa biz dee
2012-05-22