
УИХ-ын нэгдсэн чуулган 10.30 цагаас эхэлнэ. Хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийх юм байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийх ажээ.
Эдгээр асуудлыг хэлэлцсний дараа Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганыг түр завсарлуулах ажиллагаа болох юм.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ