“Coal trans Mongolia” нээлтээ хийнэ

img

“Coal trans Mongolia” бага хурал өнөөдөр нээлтээ хийнэ. Хоёр дахь жилдээ зохиогдож буй энэхүү хурлаар Монголын болон дэлхий дахины нүүрсний салбарын зах зээлийн төлөв байдал, тогтвортой хөгжлийн асуудлыг хөнддөг юм. Бага хурал Засгийн газар, үйлдвэрлэгч олборлогч, ханган нийлүүлэгч, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрэл хайгуул болон тогтвортой нүүрсний үйлдвэрлэлийн бий болгох боломж гэсэн сэдвүүдийн хүрээнд болно. Бага хурлын гурав дахь өдөр нь хуралд оролцогчдын төлөөлөл Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах ажээ. У.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ