
Монгол Улсын Засгийн газар хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг эх орныхоо бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэхээр “Зөгийн үүр” хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд гадаадад сургууль төгсөөд эх орондоо эргэн ирж ажиллаж буй болон ажил хайж буй залуусын ажил хэргийн болон анд нөхдийн хэлхээ холбоо үүсгэх, тэдний тулгамдаж буй хэрэгцээт мэдээллээр холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, ажил олгогчидтой уулзуулах, санал бодлоо солилцох, нэгдсэн нэг ойлголцолд хүрэх боломжийг бүрдүүлэх, ажил хэрэг болгоход төр, хувийн хэвшил, иргэний түншлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уулзалт зохион байгуулдаг.
Тэгвэл гадаадад сургууль төгсөгчдийн уулзалт өнөөдөр Төр засгийн үйлчилгээний “Элит” цогцолборт 17.00-20.30 цагт зохиогдох юм байна. Энэ удаагийн уулзалт ярилцлагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Улс орны хөгжлийн ногоон загвар бодлого, дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээний талаар танилцуулна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ