
Өнөөдөр Инновацийн тухай хууль, Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Донорын тухай хууль батлагдсантай холбогдуулан НББСШУБХ-ны дарга А.Тлейхан нарын гишүүд Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эдгээр хуулийг ямар ч хэлэлцүүлэггүй шууд баталсан билээ. Тодруулбал, Инновацийн тухай хуулийн багц хуулийг намрын чуулганаас хойш нэлээд ярьж, хэлэлцсэн юм.
Харин өчигдрийн чуулганаар энэхүү хуулийг баталсан. Харин Донорын тухай хуулийн тухайд 2000 онд батлагдсан Донорын тухай хууль нь иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахын тулд хүмүүнлэг сэтгэлээр сайн дураараа цус, эд эрхтэнээ үнэ төлбөргүй өгөх, ДЭМБ-ын зөвлөмж, олон улсын практик жишгийг харгалзан, мөн “Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолыг үндэслэл болгон хуулийн төслийг боловсруулсан байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ