Тариалалт 50 хувьтай байна

img

Энэ жилийн хаврын тариалалт ид өрнөж байна. Одоогоор тариалалт  50 орчим хувьтай явж байгаа юм. Манай улс энэ жилийн хувьд 318 мянган га-д улаан буудай,15 мянган га талбайд төмс, найман мянган га-д хүнсний ногоо тариалахаар болсон. Ирэх намар 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авах урьдчилсан тооцоог Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ