Роберт Плант жинхэнэ америк хөгжмийнхөө төлөө шагнал хүртлээ

img

Америкийн хөгжмийн шилдгүүдийг тодруулдаг Americana Awards-ийн “Оны шилдэг дуу” шагналыг Роберт Плант “Band Of Joy” пянзаараа хүртлээ. Энэ шагналыг Америкчуудын кантри, фолк, блюграсс, блюз, ритм-энд-блюз, рок-н-ролл зэрэг хөгжмийн урсгалын хамгийн шилдэг дуунд олгодог уламжлалтай юм . “Band Of Joy” нь Америкийн Billboard 200-д шууд тавдугаар байрт орж ноднин ихээхэн шуугиан дэгдээсэн юм. Өнгөрсөн жил энэхүү шагналыг Розанна Кэш “The List” пянзаараа хүртэж байсан юм.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ёоо CD-г пянз гэж орчуулхаараа яадым бээ
2011-12-08