Хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав
Манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын хоорондын техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт Монгол улсыг төлөөлж МХЕГ-ын дарга Р.Содхүү, БНХАУ-аас ЧХШХЦЕГ-ын дэд сайд Сун Давэй нар энэ сарын 17-ны өдөр гарын үсэг зуржээ. Энэхүү хэлэлцээрийн үр дүнгээр Монгол улстай хиллэж байгаа БНХАУ-ын 16 боомт, хоёр том терминал цаашид чанарын хяналт шалгалт, хорио цээр, экспорт импортын үйл ажиллагаанд чухал ахиц гарч, хамтран ажиллах, харилцан ойлголцох том боломж гарч ирэх ач холбогдолтой юм. Мөн Монгол улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын ЧХШХЦЕГ-ын хувьд Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ хамтран нэр төртэй биелүүлэх талаар ч ярьжээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ