
Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохиогдож буй Дэлхийн эрүүл мэндийн 65 дугаар Ассамблейд олон улсын эрүүл мэндийн салбарын төлөөлөлүүд оролцон чуулж байна. Энэхүү чуулганд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, тус яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Төгсдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцож байгаа аж.
Чуулганы үеэр манай төлөөлөгчид БНСУ-ын Эрүүл мэндийн сайд Рим Чэминий санаачилсан БНСУ, Монгол, Лаос, Вьетнам, Камбож зэрэг таван улсын эрүүл мэндийн сайд нарын уулзалтанд оролцож хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд хэрэгжүүлж болох үйл ажиллагааны талаар харилцан санал солилцсон байна.
Мөн халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудлаар Монгол улсын засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зорилт, тулгарч буй бэрхшээл зэргийн тухай үг хэлсэн ба халдварт бус өвчинтэй үр дүнтэй тэмцэхэд салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар танилцуулжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ