Гадаад хэргийн яамны Байнгын нарийн бичгийн даргын орлогчтой уулзав

img

Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Г.Тэнгэр 5 дугаар сарын 22-ны өдөр мөн Тайландын Вант Улсын Гадаад хэргийн яамны Байнгын нарийн бичгийн даргын орлогч Чалермпол Танчитт-тай Бангкок хотноо уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Уулзалтын үеэр Дэд сайд Г.Тэнгэр Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Ийнлак Чинаватыг Монгол Улсад айлчлахыг урьсан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгыг гардуулав. Тайландын Ерөнхий сайдын Монгол Улсад хийх анхны айлчлалд монголын тал өндөр ач холбогдол өгч байгааг Дэд сайд Г.Тэнгэр онцолж, айлчлалыг энэ онд хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Хоёр талын харилцааг өргөн хүрээнд эрчимжүүлэх эрмэлзлэлтэй байгааг дэд сайд Г.Тэнгэр дурдаж, Гадаад хэргийн яамд хооорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах, яамдын дэргэдэх сургалт судалгааны төвийн үйл ажиллагааны талаар харилцан туршлагаа солилцох,  НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлыг мөн уулзалтын үеэр хөндөж ярилцжээ.

Агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт идэвхитэй хамтран ажиллах, жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч таатай орчин, үйлчилгээг бүрдүүлэх чиглэлд анхаарч бодит ажил эхлүүлэхээ Тайландын тал уулзалтын үеэр нотлов.

Олон улсын түвшинд төдийгүй манай хоёр улсын өмнө тулгамдсан нэг асуудал болох мансууруулах бодис, хар тамхины хууль бус наймаатай тэмцэхэд хамтран ажиллах, эл чиглэлээрх тогтолцоог бүрдүүлэх, монголын мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх асуудлыг Дэд сайд Г.Тэнгэр уулзалтын үеэр тавьсныг Тайландын тал хүлээн авч, манай мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулахаар шийдвэрлэж байгаагаа мэдэгдсэн байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Vvнийг тvvнээс дээш нь яаж тоохов дээ хэхэ Тоож уншсан нь чи бид хоер л байх Хэхэххэ
2012-05-23
нар:
ямар жижиг хүнтэй уулзаа вэ
2012-05-23
Vvнийг тvvнээс дээш нь яаж тоохов дээ хэхэ Тоож уншсан нь чи бид хоер л байх Хэхэххэ