Канье Уэст, Jay-Z хоёрыг оюуны өмчийн хулгайн хэргээр шүүхэд өгчээ

img

1960-аад онд нэрд гарч байсан блюз хөгжимчин Сил Жонсон рэп дуучин Канье Уэст болон Jay-Z-г оюуны өмчийн хулгайд буруутган, шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ. Сил Жонсон өөрийнх нь “Different Strokes”-ийн зарим хэсгээс рэп дуучид “The Joy” дуундаа ашигласан гэж үзсэн байна. Одоогоор нэртэй рэпчид энэ асуудлаар огт ам нээгээгүй явна. Сил Жонсон шүүхэд нэхэмжлэл гаргаж, ялалт байгуулаад сурчихсан хүн гэнэ. Тэрээр өмнө нь Майкл Жексон, Кид Рок нарыг хүртэл оюуны өмчийг нь хулгайлсан хэмээн үзэж шүүхэд дуудаад, ялж байжээ. Канье Уэст, Jay-Z хоёр хамтран өнгөрсөн наймдугаар сард "Watch the Throne" хэмээх цомог гаргасан нь ийнхүү асуудал дагуулж эхэллээ. Гэхдээ тэд цомгоо гаргахынхаа өмнө Сил Жонсоны аялгуунаас оруулсан гэдгээ мэдэгдсэн гэж зарим хөгжмийн мэргэжилтнүүд баталж байгаа юм байна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ