
УИХ-ын 2012 оны хаврын чуулган түр завсарлалаа.
Өнөөдрийн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг таван хуулийн эцсийн найруулгыг сонсч, арав гаруй тогтоолын төслийг хэлэлцэж дуусгалаа.
УИХ-ын дарга Д. Дэмбэрэл нэгдсэн чуулганы хуралдааныг түр завсарлуулж байгаагаа мэдэгдэн үг хэлж, чуулганыг хаав. 2008-2012 оны хооронд 114 хууль баталж, 59 олон улсын хэлэлцээр баталсан байна. Нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийн тоо 484-т хүрчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ