330 мянган төгрөгийг тарааж эхэллээ

img

“Эх орны хишиг” нэг сая төгрөг болон 1072 ширхэг хувьцааг иргэдэд хэсэгчлэн тараах Засгийн газрын тогтоол гарсан билээ. Ингэхдээ эхний ээлжинд өнөөдрөөс эхлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгч эхлээд байна.

Энэхүү ажлыг нийслэлийн зургаан дүүргээс эхэлж байгаа юм.  Энэ онд Хүний хөгжил сангийн төсөвт  ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  тоог 334,2 мянган хүнээр тооцож төлөвлөж байжээ.

 Гэвч одоогийн байдлаар 287,7 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөгөө бэлэн мөнгөөр авах хүсэлтээ гаргаад байгаа юм. Эл мөнгийг хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгийг өгөх  гэрээтэй “Хадгаламж”, “Хаан” “Капитрон” зэрэг банкаар  тарааж эхлээд байна.

Э.Сувд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ