”Монгол эгшиглэн” хүүхдүүдийн төлөө ”За” гэж хэлнэ

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Хүүхдийн төлөө "За" гэж хэлцгээе" уриатайгаар "Бид монгол хүүхдүүд-2012" нэрийн дор "Монгол эгшиглэн" хамтлагийн багачууд эх, үрсийн баярыг тохиолдуулан энэ сарын 31-нд өөрсдийн бие даасан гурав дахь тоглолтоо хийхээр болсон. Тус тоглолт ашгийн бус хандивын тоглолт гэдгээрээ бусад тоглолтоос онцлог юм.

Хамтлагийн багачууд олсон орлогоороо "Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв"-ийн мэс заслын дараахи эрчимт эмчилгээний тасгийн сахиурын таван өрөөг шинээр тохижуулахаар болсон байна.

Мөн шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулж өгөхийн төлөө энэхүү тоглолтоо хийж байгаа гэлээ. Хамтлагийн зүгээс энэхүү тоглолтод хамтарч ажиллах хүүхдийн төлөө “За” гэж хэлэх ах эгч нартай хамтарч ажиллахад хэзээд бэлэн гэдгээ дуулгалаа.

Э.Сувд    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ