Монголын либерал намын хүсэлтийг хүлээн авлаа

img

Улсын Дээд шүүх Монголын Либерал намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд тусгуулах тухай тус намын хүсэлтийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Монголын Либерал намын Удирдах зөвлөлийн энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаас МЛН-ын даргаар Б.Дашзэвэгийг, нарийн бичгийн даргаар н.Цогтбаатар нарыг баталж, эдгээр өөрчлөлтийг бүртгэлд тусгуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Монголын Либерал намын дарга, нарийн бичгийн даргыг өөрчилсөн өөрчлөлтүүдийг хуульд нийцэж байна хэмээн Улсын Дээд шүүх үзэж, улсын бүртгэлд тусгахаар шийдвэрлэлээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MAN:
MAN ii hul gar bolson sanal huvaah alia salbadai nuud uu kk
2012-05-23