Шав тавих ёслол болов
Дархан-Уул аймагт Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогооны байрны шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд ЗТБХБ-ын дэд сайд Б.Цэнгэл, Авто тээврийн газрын дарга П.Дэлгэрнаран, Авто тээврийн газрын Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн З.Мягмарсүрэн, Дархан-уул аймгийн Засаг даргын орлогч н.Батсүх, Дархан –Уул аймгийн ТАЗГ-ын дарга Т.Төмөрхүү, ТХОХЗА-ны дарга Б.Эрдэнэбат, шинэ авто вокзал барих төслийн багийнхан зэрэг бусад төлөөлөгчид оролцсон байна. МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Авто тээврийн салбарын хөгжлийг эрчимжүүлж олон улсын жишигт нийцсэн авто вокзалын барилгатай болно гэсэн зорилт өнөөдөр биелэлээ олж байна. Тендерт гүйцэтгэгчээр “Форум Арт” ХХК шалгарсан ба уг барилга маань 2012 оны 12 сард ашиглалтад орох юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ