350 залуус аялжээ

img

БОАЖЯ-наас өрнүүлж буй “Байгаль хамгаалах намрын сарын аян” болон Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Дархан-Уул аймгийн БОАЖГ-аас “Эрүүл монгол хүн” явган аялалыг өнгөрөгч ням гарагт хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Оюутан залуусын чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, байгаль орчноо хамгаалах дадал өгөх, Дархан хоттой танилцуулах зорилгоор ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн сургуультай хамтран зохион байгуулсан энэ аялалд 350 оюутан залуус, 6 багш оролцов. Хөдөө аж ахуйн сургуулиас Хараа гол хүртэл 15 км зайд үргэлжилсэн явган аяллын үеэр уст цэгийн ай сав 15 га газрыг цэвэрлэж, 6.5 м3 куб хог хаягдал зайлууллаа. Мөн голын ай савд 250 бургас тарив. Оюутан залуусын дунд хөгжөөнт тэмцээн уралдааныг ч тусгай хөтөлбөрөөр явуулсан. Мөн, аяллыг хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулсан Хөдөө аж ахуйн сургуулийн Инженерийн тэнхимийн хамт олонд “Байгаль орчинд ээлтэй хамт олон” батламжийг БОАЖГ-ын дарга С.Ганзориг гардууллаа хэмээн Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн О.Хүрэлчулуун мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ