
Баттөр тэргүүтэй 'Бухнууд' лигийн аварга гэдэг эрхэм хүндтэй цолонд хүрэхэд ганцхан алхам дутуу байсан бөгөөд тэр ч утгаараа тоглогчид Аварга цолны төлөөх эцсийн дайралтаа хийхэд хэдийнэ бэлэн болцгоосон байлаа. Тоглолт уламжлал ёсоор Хасын Хүлгүүд багийн давамгайлал дор эхэлсэн ба өмнөх цувралуудад ч

Хүлгүүд эхний 2 үе тэргүүллийг гартаа авдаг бичигдээгүй хууль тогтсон гэхэд болно. Харин 3-р үеэс Бухнууд сэргэлтийг авч улмаар оноогоор илт тасарч эхэлсэн ба уг сэргэлтэнд Д.Хэдли ,Г.Баттөр, Ц.Азбаяр нар голлох үүргийг гүйцэтгэжээ. Улмаар уг давамгайллаа 4-р үе хүртэл хадгалсан боловч 4-р үеийн төгсгөл хэсэгт МВП Кимарли Виллиамс болон Т.Санчир нарын ээлж дараалалсан довтолгоог хамгаалж чадаагүй Бухнуудад цаг сунгахаас өөр арга байсангүй. Тоглолтын 3-р үед Хүлгүүд багийн туршлагатай чухал тоглогчдын нэг Ш.Сэдбазар 2 удаа техникийн алдаа авч талбайг чөлөөлөн үзэгч дэмжигчдийнхээ урмыг хугалсан ба өөрийнхөө' Аварга' авах гэсэн хэдэн 10 жил мөрөөдсөн мөрөөдлөө хэдхэн секунт минутын дотор үгүй хийлээ. Ингэснээр Хүлгүүд илт сэтгэл зүйгээр унасан ба 2 ч удаа цаг сунгасны эцэст 89 - 86-р хожигдол хүлээлээ. Харин эсрэгээрээ БЗ Буллс баг анх удаагаа лигийн аварга багаар тодорлоо. 4-р үе болон нэмэлт цагт Кимарли Виллиамс болон Д.Хэдли нарын тулаан болсон бөгөөд уг тулаанд Д.Хэдли ялалт байгууллаа. Отгонмөнх , Санчир нарын хэд хэдэн бөмбөг алдалт , алдсан чөлөөт шидэлтүүд багийн лидэр Кимарлигийн гайхалтай тоглолтыг үгүй хийлээ. Ялангуяа Отгонмөнх , Санчир нарын бөмбөг алдалтыг уучилж болохгүй гэхэд болно. Гайхалтай тоглолт , гайхалтай финал , гайхалтай цувралын ялагчаар Бридж Констракшн Буллс!! Нийлбэр дүнгээр 4 -2. Мөн энэ жилийн лигийн аварга багт болон бусад шагнал хүртсэн баг тоглогчидод өгөх мөнгөн шагналын тоо эрс ихэссэн ба энэ жилийн лигийн алт, мөнгө, хүрэл медал авсан тоглогчдод Бүх ард түмний спарткадын медалийг давхар олгосноороо онцлогтой юм. Ингээд тэмцээний шилдгүүдийг танилцуулъя.
1р байр - Бридж Констракшн БЗ Буллс - Цом өргөмжлөл , алтан медаль, 30 сая төгрөг
2р байр - Хас Банкны Хасын Хүлгүүд - Өргөмжлөл, мөнгөн медаль , 10 сая төгрөг
3р байр - Энэржи Рэсурс Харцага - Өргөмжлөл , хүрэл медаль
МВП буюу 2012 оны Пэпси дээд лигийн шилдэг тоглогч - Кимарли Виллиамс(Хасын Хүлэгүүд) - Өргөмжлөл , 1 сая төгрөг
Өсөх ирээдүйтэй тоглогч - Баттулга Батжавхлан(Хасын Хүлгүүд)- Өргөмжлөл 300,000 төгрөг
3 онооны шидэлтийн аварга - Ц. Азбаяр - Өргөмжлөл 500,000 -р тус тус шагнуулсан бол бидний хэлж заншснаар дээд лиг маань жил ирэх бүр чанаржиж хамрах хүрээ нэр хүнд өсч байгаа нь ажиглагдаж байна. 2013 оны Пэпси дээд лиг улам их өрсөлдөөн , гайхалтай зүйлсээр дүүрэн байх болтугай. Дараа жилийн Лиг ч хол байна даа хол байна..
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ