Улаанбаатарт 15 хэм дулаан

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд  5-10 метр.   14-16 градус дулаан байна. Өглөө 05 цагийн байдлаар  1 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. Баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ,  Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар  4-9 градус,  Хөвсгөлийн  уулс, Дархадын хотгор, Идэр Тэсийн голын хөндий, Увс нуурын болон Их нуурын хотгороор 7-12 градус, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 15-20 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.              

СЭТГЭГДЭЛ БИЧИХ