Паралимпийн зуны ХIV наадам эхлэхэд 99 хоног үлдлээ

img

                    Хүн төрөлхтний их баяр Олимпийн наадам 8 сарын 12-ны өдөр өндөрлөх бол түүнээс 17 хоногийн дараа буюу одоогоос 99 хоногийн дараа паралимпийн ХIV их наадам нээлтээ хийнэ. Энэ жилийн паралимпийн наадамд өмнөх наадмуудаас хамгийн олон буюу 165 орны 4200 шахам тамирчид 21 спортын төрлөөр 503 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Паралимпийн ХIV их наадам 8-р сарын 29-нөөс 9-р сарын 9-ний өдрүүдэд болно. Бээжингийн паралимпийн зуны ХХIII наадамд 146 улс оролцож байсан аж. Түүнчлэн энэ жилийн паралимпийн наадам тасалбар борлуулалтаараа дээд амжилт тогтоож байгаа гэнэ. Наадмын хаалтын ажиллагаанд Их Британийн алдарт хамтлаг Колдплей тоглолтоо хийх юм. Паралимпийн тамирчдаас одоогийн байдлаар жүдо бөхийн Б.Ганбат, П.Болортуяа, А.Мөнхбат, Д.Ганбат, М.Очирхуяг, байт харвааны Б.Оюун-Эрдэнэ, Б.Жавзмаа, буудлагын Ц.Лхамсүрэн, хөнгөн атлетикийн Г.Мөнхбат нар эрхийн болзол биелүүлээд байгаа. 2008 оны Бээжингийн XXIX олимп, Паралимпийн XIII наадмаас 3 алт, 2 мөнгөн медаль хүртэж 204 орноос 31 дүгээр байрт шалгарсан юм. Ирэх олимпод медалийн буухиаг таслалгүй, амжилтаа бататгах нь Монголын спортын гол зорилт болоод байна. 2008 онд Бээжин хотноо паралимпийн зуны 13-р наадам болж 3951 тамирчдын дундаас шилдэг нь байж паралимпийн байт харвааны төрөлд Монгол улсаас МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртэж анхны аварга төрөн гарсан нь энэ спортын тамирчдад улам илүү эрч хүч урам зориг өгсөн явдал болсон билээ. 1948 оны 7-р сарын 29-ний өдөр Лондон хотноо хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд ОУ-ын тэмцээн явагдаж байсан. Харин 1960 онд Итали улсын Ром хотод паралимпийн анхны наадмыг зохион байгуулж байсан түүхтэй. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ