Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ

img

Улсын Дээд шүүх Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын хүсэлтийг  энэ сарын 22-ний өдөр хянан хэлэлцлээ. Хамуг Монголын Хөдөлмөрийн намын 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хуралдсан II бага хурлаас ХМХН-ын дүрмийн 2.3 дахь заалтыг Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын далбаа нь хөх, улаан, хөх гэсэн хоёр өнгөтэй байх ба урт өргөн нь 2:1 харьцаатай байна. Зүүн талын хөх өнгө нь “Хөх Монгол”-ыг, дунд улаан нь “Бүтээн байгуулалт”-ыг, баруун талын хөх өнгө нь “Хамуг Монгол”-ыг тус тус бэлгэднэ.Далбааны голын улаан дээр Хамуг Монгол Хөдөлмөрийн намын бэлгэдэл байрлана гэж өөрчлөхөөр шийдвэрлэсэн.

Мөн нам аливаа сонгуульд эвсэлд нэгдэн орсон тохиолдолд эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд эвслээс гарах эсэх асуудлыг зөвхөн намын ээлжит их хурлаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг намын дүрмийн 20 дугаар бүлгийн 1.14 заалт болгон нэмэлт оруулахаар шийдвэрлэжээ. Улсын Дээд шүүх Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дүрэмдээ оруулсан эдгээр  өөрчлөлтүүд нь хуульд нийцэж байна хэмээн үзэж улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ