Шатахуун тээвэрлэж байсан автомашиныг саатуулжээ
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр Hyundai маркийн 99-67 ЗАА маркийн автоцистерн хууль бусаар шатахуун тээвэрлэж явсныг мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлжээ.
Мэргэжлийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тус шалгалтыг хийсэн аж.
Автоцистернээр шатахуун борлуулж байгаа иргэд шатахуунаа томоохон нефтийн агуулахаас авдаг, чанарын гэрчилгээтэй гэх боловч хууль зөрчсөн нь тогтоогдсон байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ