Оюутолгой төслийн бүтээн байгуулалт 80 хувьтай байна

img

“Оюутолгой” төслийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгаас үзвэл “Оюутолгой” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд 18773 хүн ажиллаж байгаагийн 65.8 хувь буюу 12354 нь монгол иргэн байгаа юм. “Оюутолгой” төслийнхөн 2010 оноос хойш манай улсын 2500 орчим томоохон аж ахуйн нэгжүүдтэй 887 сая ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулан бараа, үйлчилгээ авч байна. Танилцуулгатай холбогдуулан цаашид төслийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж, Засгийн газрыг төлөөлөн “Оюутолгой” компанид төрийн мэдлийн хувь эзэмших эрхийг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн зарчим баримтлахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Энэ дагуу төсөлд хувь нийлүүлэгч талуудын итгэлцэл, хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын талын хувь нийлүүлэгчийн хяналт, оролцоог сайжруулж, “Оюутолгой” компанийн удирдлагын багт төлөөллөө оруулах талаар хэлэлцэн тохиролцох болсон байна. Мөн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан өртөг, зардал нь байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, шаардлагатай бол мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагаар үнэлэлт, дүгнэлт гаргуулж, тухай бүр нь шийдвэрлүүлэх юм. Түүнчлэн төслийн ажилд хяналт тавих мэргэжлийн багийг хараат бус, хөндлөнгийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, биелэлтэд хяналт тавих боллоо. Нэр бүхий сайд, агентлагийн дарга нар мөн компанийн нийгмийн хариуцлагыг сайжруулж, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, ил тод, нээлттэй байх, төслийн ханган нийлүүлэлтэд үндэсний аж ахуйн нэгжүүдийг түлхүү ажиллуулах, боломж, нөхцлийг бүрдүүлэх зарчим баримтлах үүрэг хүлээв. У.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

novsh:
iimhen umiig buteen baiguulalt gedeg um uu? dor hayaj erdenet shig buteen baiguulchaad buteen baiguulalt gej huz zaa. 12000 mongol gene shuu. bitgii shaa. usreed 1800 baigaa busad ni hyatad shuu. ouy tolgoi bol dandaa hudlaa medeelel gargadag um. hiliin zaanaa uurhain hamgiin ih nuuz ruu tataj baigaa nuuz suvagaa yaah gej baina daa? Hezeed barigdahaas hoish odoo helsen ni deer bish uu?
2012-05-23
12354 mongol irgen bn gene shuu, bitgii shaa ene OT deer chin bi ajilladaag yum, hujaa nar ni mongol ajilchdaas 4 dahin ih bna, mongolchuud usreed 2000 l bna za yu
2012-05-23