УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

img

Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан байна. Төсөлд “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулж шийдвэрлүүлнэ. Ингэхдээ гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах зайлшгүй шаардлагатай тохиодолд мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн, гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” бол гэж өөрчлөхөөр тусгажээ. Ерөнхийлөгч мөн Хувь хүний орлогын, Нэмэгдсэн өртгийн, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан байна. Эдгээрийг Засгийн газраас санаачлан боловсруулсан Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед хамтатган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг уламжлахаар тогтов. Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

b:
Шүүгдэх л юм бол хэрэг хүлээлгэнэ.АТГ-ын дарга Сангарагчааг сольж өөрийнхөө хүнийг тавьж Энхбаяр мэтийн өрсөлдөгчөө даруулах гэхэд ажлаа өгөхгүй болохоор нь нөгөө хүүхэн хүчиндэгч,Энхбаярыг барьсан Амарбатаар гүтгүүлж ялимгүй хэргээр шоронд явуулаагүй юу. Дарангуйлагч төрөх нээ.Нэг л төрвөл дийлдэхгүй байсаар иргэний дайнд хүрдэг. Сонгууль ямарч хэрэг болдоггүй гадны туршлагыг харахгүй байна уу. Одоохондоо хуулийн дагуу сөрж чадах хүчин ганц МАН байгаа боловч өөрийн дайсан Энхбаярыгаа дарж өгч байгаад баярлаж тэнэгтэцгээгээд байх юм. Сонгуульд ялагдаж ямар ч эрхгүй болсон хойноо амаа барих биз. Гитлерийг дэмжиж байсан Германы хөрөнгөтнүүд, сор болсон удирдагчдийг нь нэг нэгээр нь аваачиж хороож байхад надаас холуур юм гэж хүлцэнгүй байсаар маргааш нь өөрөө баригддаг байсан Монголын феодхлуудын гунигт сургамжийг санацгаагаач. Үр хүүхдүүдэд минь муу юм нүүрлээд байна шүү
2012-05-23