Төрийн албан хаагч намаас сайн дураараа татгалзах эрхтэй болно

img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн албан хаагч намаас түдгэлзэх бус харин бүр мөсөн татгалзах нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Г.Батхүү хуулийн төсөл санаачилсан байна. Засгийн газрын хуралдаанаар үүнийг хэлэлцээд Монгол Улсын иргэн төрийн албан хаагч байх эсэхээс үл хамааран сайн дураараа намаас гарах эрх нь нээлттэй, харин төрийн албан хаагчийг намаас гарахыг хуулиар шаардах нь зохимжгүй гэж үзэв. Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын санаачлан боловсруулсан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар тогтов. Э.Бат-Үүл, С.Баярцогт нарын санаачлан боловсруулсан Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд тодорхой саналыг уламжлахаар болжээ. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ