Хуулиудыг хүчингүй болгох төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо

img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг УИХ-д танилцуулахаар болов. Мөн “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар танилцлаа. Эдгээрийн дараа Стандартчилал, хэмжил зүйн газрын орон нутаг дахь хүнс, эрүүл ахуй, нян судлал, ургамлын үр, хорио цээрийн лабораторуудыг тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын харьяанд шилжүүллээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерланд, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг соёрхон баталсан хуулиудыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д хэлэлцүүлэхээр боллоо. I улиралд УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэг 3723 шийдвэрийн 5642 заалтыг хяналтад авч ажилласан нь 73.7 хувийн биелэлттэй байна. У.Жигүүр      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ