20-н жилийн дараа аварга болсон Кёкүтэнхо Н.Цэвэгням эх орондоо ирлээ
Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын нацу башёд түрүүлж, макүүчи зиндаанд анхны түрүүгээ авсан Кёкүтэнхо Н.Цэвэгням, Харумафүжи Д.Бямбадорж нар эх орондоо ирлээ. Эдгээр бөхчүүд маргааш болох "Их Монголын алтан одод-2" сагсан бөмбөгийн шоу тоглолтод оролцоно. Өчигдөр сумочдын түрүүч болох Хакухо М.Даваажаргал, Какурюү М.Ананд, Рюүо Э.Санчирболд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар нар ирсэн бол өнөөдөр бусад хүчтэнүүд ийнхүү эх орондоо ирлээ. Тэд маргааш 14.00 цагт "Бөхийн өргөө"-нд 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэх бөгөөд “Эх нялхсын эрдэм шинжилгээн”-ий төвд 20-н сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэж, нярайн тасгийг тохижуулах юм. Уг шоу тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт урлаг, спортын одод сагсан бөмбөгөөр өрсөлдөх бол хоёрдугаар хэсэгт сумочид болон үндэсний бөхчүүд тоглоно. Тоглолтонд бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөхөөс гадна шоуны үеэр олон төрлийн сонирхолтой тэмцээнүүд болох юм. Үзэгчдийн дунд тэмцээн зохион байгуулах бөгөөд хэрэв таньд аз таарч тэмцээний ялагч болсноор Их аварга Хакухогийн гарын бэлгийг хүртэх боломжтой.
Сурвалжлагч Э.Сувд
Гэрэл зургийг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ