
Говийн нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ