Хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн хэргийг шийдлээ
Увс аймгийн Цагаанхайрхан, Хяргас, Тэс, Баруунтуруун сумуудын иргэдийн 109 тооны адууг хулгайлж Монгоол Улсын хилээр эд зүйл хууль бусаар нэвтрүүлсэн, Ц.Бат-Ирээдүй нарын 9 хүнд холбогдох эрүүгийн 21117179 дугаартай он дамжин шийдвэрлэгдэхгүй удааширч байсан хэргийг Увс аймгийн прокурорын газрын орлогч прокурор Ш.Алтанцэцэг, хяналтын прокурор П.Удвал нар давхар хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэн Сум дундын шүүхэд шилжүүлснийг тус аймгийн Сум дундын шүүхээс шийтгэх тогтоол гаргаж 9 холбогдогчид ял оногдуулаж шийдвэрлэсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналт эрүүгийн байцаан шийтгэх хууль болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан зааварт заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх, гарч буй зөрчлүүд, түүнийг шийдвэрлэх арга хэмжээний талаар орлогч прокурор Ш.Алтанцэцэгийн сонсголыг аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажиллагааг урьд оны мөн үетэй харьцуулахад тодорхой ахиц өөрчлөлт гарсан ба хугацаа сунган удаарширч байгаа хэрэг болон түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлт сайжирч, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн болон хүний эрх зөрчсөн тохиолдол багассан байна гэж дүгнэжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ