Хотын асуудлаар зөвлөлдөнө

img

 Хот төлөвлөлтийн асуудал манай улсын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Тиймээс "Хот байгуулалтын салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвийн дор хот байгуулалтын форум өнөөдөр “Хангарьд” ордонд болох гэж байна. ЗТБХБЯ, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар, НЗДТГ, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас хамтран энэхүү форумыг зохион байгуулж байгаа юм. Форумын үеэр хот байгуулалтын бодлого, хууль эрхзүйн орчин, хүний нөөц. Хоёр дахь нь хот төлөвлөлт хөгжлийн чиг хандлага сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөх юм. Форумаас Улаанбаатар болон бусад хотуудын тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий ажлын хэсэг байгуулна. Мөн “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр” болон “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ