Үлэг гүрвэлийн ясны гарал үүслийг тогтооход дэмжлэг хүсэв
Монгол Улсын ШУА-ын Палентлогийн төвийн төлөөлөгчид АНУ-д дуудлага худалдаагаар зарагдах гэж буй үлэг гүрвэлийн ясыг монголын говийн нутаг дэвсгэрээс олдсон эсэхийг тогтоохоор тус улсыг зорих гэж байгаа юм.
Уг асуудалтай холбоотой АНУ-ын хууль хяналт, хүчний байгууллагыг татан оролцуулж, олдворын гарал үүслийг тогтооход монголын талын нэхэмжлэлийг төлөөлж ажиллах хуулийн фирмд зохих дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг АНУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайштайд тавьлаа. Түүнчлэн БСШУ-ны сайдын эдгээр хүсэлтийг АНУ-ын холбогдох газруудад тавьж, давхар хөөцөлдөн ажиллахыг Вашингтонд суугаа ЭСЯ-нд ГХЯ-наас үүрэг болгосон байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ