Ц.Дашдорж: Монголын төр хэнээс ч үл хамааран төмөр замаа аваад явчих бололцоог олгоно

img

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржийг энэ удаагийн “Чухал хүн” буландаа урилаа. -ЗТБХБ-ын сайдын албыг хашиж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнээд хэлбэл, юу гэх вэ. Эндээс ярилцлагаа эхлэе? -Өнгөрсөн хугацаанд нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой чухал ажлууд дээр гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Би чинь 11 салбар хариуцаж ажилладаг хүн шүү дээ. Үүнээс тоймлон дурьдвал нийгмийн чиглэлийн буюу иргэдээ орон сууцжуулах ажлыг бодитойгоор эхлүүлэх, төмөр замаа хөдөлгөх, аймгуудыг нийслэлтэй холбох авто замаа эхлүүлэх гээд үүнтэй холбоотой бүхий л асуудлыг цогцоор нь авч үзлээ. Орон сууцны тухайд эхний ээлжинд газар олголт, хотын ерөнхий төлөвлөгөө ямар байна вэ гэдгийг судаллаа. Барилга барих нэг хэрэг. Гэтэл түүнийг дагасан дэд бүтцийнх нь асуудал хамт явж байх ёстой шүү дээ. Аливаа зүйл хоорондоо уялдаа холбоотой байж илүү үр дүнд хүрдэг. Дэд бүтэц дотроо усан хангамжийн асуудал тулгамдаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 160 гаруй мянган метр куб усыг өдөртөө олзворлож байна. Өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээг хангахын тулд хоёр төсөл хэрэгжүүлж эхэллээ. Нөгөө талд нь дулааны эх үүсвэр байна. V цахилгаан станц яах аргагүй хөндөгдөнө. III, IV цахилгаан станцууд дандаа баруун талдаа байрласан, зүүн тийшээ тэлэх бололцоо алга. Дулааны эх үүсвэр нэг талдаа гэсэн үг. Иймээс зүүн тийш яаж хүргэх вэ гэдэг дээр одооноос дэд бүтцийнх нь асуудлыг шийдэх ёстой. Энэ утгаараа нийтдээ 162 тэрбум төгрөгийн дэд бүтцийн асуудлыг Хөгжлийн банкаар санхүүжүүлэхээр шийдсэн. Нийлүүлэлт гэхээр эргээд мөнгөтэй холбогдож байгаа юм. Орон сууц барихын тулд хувийн хэвшлийн компаниуд банкнаас зээл авна, нөгөө талд төрийн үүрэг бол иргэдээ мөнгөжүүлэх. Энэ хоёр хосолж байж, нэг нь худалдан авах чадвартай, нөгөө нь зах зээлд нийлүүлэлтийг хийж өгдөг юм. Энэ хоёрын баланс тэнцүү байвал зах зээл дээр үнийн тогтвортой харьцаа бий болно. -Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн ч орон сууцны үнэ өндөр байна гэх шүүмжлэл  гарч байгаа. Үнийг шийдчихсэн байх аа? -Энэ талаар ярихаас өмнө нэг тоо хэлмээр байна. Манай улсын хэмжээнд нийт хүн амын ердөө 30-хан хувь нь л орон сууцанд амьдардаг. Үлдсэн нь гэр хороололд амьдарч байна. Иймээс нийт хүн амаа орон сууцжуулахад төрөөс илүүтэйгээр анхаарч байгаа. ЗТБХБЯ-ны бодлого ч үүнд чиглэсэн. Өөрөөр хэлбэл, бидний чиглэсэн зорилго, үндсэн үүрэг гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулж, Улаанбаатар хотыг утаанаас салгах. Орон сууцны үнийн хувьд иргэд шүүмжилж байгаа. Гэхдээ иргэдийн хувьд сонголт бий шүү дээ. Заавал тийм өндөр үнэтэй байр авах шаардлага байна уу, үгүй юу. Бид анх удаа барилга босгоход ордог 20 гаруй мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс гол 500-г ялгаж үнийн өсөлт хэр байгааг судалсан. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнийн өсөлтөд барилгын материалын үнэ, техникийн норм, цаг, үйл ажиллагаа яаж нөлөөлснийг судаллаа. Ингээд орон сууцны нэг ам.метр талбайн үнэ 1.193.000 төгрөг байх нь зах зээлийн шаардлагад нийцсэн бодит үнэ гэдгийг тогтоосон. Энэ үнийг ч зөвшөөрсөн барилгын нэлээд олон компани байна. Иргэд эндээс сонголт хийх боломжтой. -ЗТБХБЯ-ны бодлого улсын хөгжилтэй шууд холбогддог. Иймээс та салбарынхаа бодлогыг хэрхэн харж байна. Яаж өөрчлөх ёстой гэж үзэж байна? -Яамны бодлогыг өөрчлөх гэхээсээ илүүтэй бид, монгол хүн нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр талбайн хаана ч сайхан амьдарч болох, амьдралынх нь орчныг бүрдүүлэх ажлыг дэд бүтцээр дамжуулж шийдэх ёстой. Тэр утгаараа энэ өргөн уудам нутагт автозам, төмөр зам, иргэний агаарын тээврийн үйлчилгээг иргэн бүрт яаж хүргэх ёстой юм. Дэд бүтцээр дамжуулж тухайн хүний амьдралд ямар өөрчлөлт гаргах юм гэдгийг манай яам бодлогынхоо хүрээнд гаргаж ирж байна. Энэ утгаараа замын бодлого дээрээ эхний ээлжинд аймгийн төвүүдийн автозамыг нийслэлтэй холбох чиглэлд ажлаа эхлүүллээ. Хоёрдугаарт, Монгол Улс уул уурхайн баялаг дээрээ тулгуурлаж, хөгжлийн дараагийн алхмаа харж байгаа бол төмөр замаа шийдэх ёстой. Манай яамны хоёр дахь үндсэн үүрэг  энэ. Монгол Улс өрөөсгөл эдийн засагтай. Яагаад ингэж хэлэв гэж асуух байх. Уул уурхайн баялгийн үнэ өсч байгаа үед бол их баян, цатгалан байна. Харин эсрэгээрээ баялгийн үнэ унахад элгээрээ хэвтээд өгдөг. Саяхны жишээ байна шүү дээ, 2008-2010 оны хооронд бид яаж сандрав. Тэгэхээр энэ өрөөсгөл эдийн засгийг яаж зөв гольдрилд нь оруулж, уул уурхайгаас орж ирж байгаа өнөөдрийн орлогыг маргааш уул уурхайгаас хамааралгүй, яаж хуваарилж, хөрөнгө оруулах вэ гэхээр гарцаа байхгүй дэд бүтцэд голлон анхаарах болчихож байгаа юм. Тиймээс цаашид дэд бүтцийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ. Төрийн бодлого, хөгжлийн бодлого хоёр дэд бүтэцтэй хамт зангидагдаж явах ёстой. Үүгээр дамжаад иргэн амьдралаа дээшлүүлэх, бизнес эрхлэх боломж нь нээгдэнэ. Төмөр замыг гарцаа байхгүй, хурдан эхлүүлэх шаардлагатай. -УИХ-аас Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг 2010 онд баталсан ч хэрэгжилт нь цаасан дээр үлдсэн. Харин саяхан Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэлээ. Төмөр замын бодлого одоо ямар төвшинд явж байна. Хэзээнээс албан ёсоор эхлээд, ашиглалтад орох бол? -Төмөр замын салбар дахь томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбоотой шийдвэрийг Засгийн газар энэ сарын 9-ний хуралдаанаар гаргасан. Тодруулбал, Сайншанд-Таван­толгой, Ухаахудаг-Гашуун­сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх эрх олгох концессын гэрээний төслүүдийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Ингэхдээ төмөр замын суурь бүтэц барих, ашиглах хугацаанд төрийн мэдлийн 51 хувийг төлбөртэй болон гэрээний хугацаа дууссаны дараа төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх, үндэсний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжоор хангах, хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд нээлттэй арилжаалахаар шийдвэрлэсэн юм. Үүний дагуу төмөр замын барилгын ажлыг ирэх сард багтааж эхлүүлэхээр товлосон. Харин 2014 он гэхэд хоёр чиглэлийнхээ төмөр замыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Өнөөдрийн хувьд бид зөвхөн Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр ордын төвшинд л асуудал ярьж байна шүү дээ. Эдний цаана ийм орд олон бий. Энэ ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах. Эргэлтэд оруулахын тулд эхний ээлжинд баялгаа машинаар зөөгөөд, байгалиа сүйтгээд байгааг зогсоох ёстой юм. Хоёрдугаарт тэр ордуудыг үнэлгээжүүлэх хэрэгтэй. Тух­айл­бал, Тавантолгой гэж ярьж байна. Тавантолгойгоос чи ч, би ч нэг сая төгрөгийн хувьцаатай шүү дээ. Тавантолгойн орд хэдий чинээ үнэтэй болно, иргэн бүрийн хувьцаа түүнийг дагаад үнэд хүрнэ. Тавантолгойн ордод өнөөдөр дэд бүтэц байхгүйгээс л үнэлгээжиж чадахгүй байгаа юм. Хэрвээ дэд бүтэцтэй болчихвол өнөө нэг сая төгрөг маань гурван сая төгрөг болж өснө. Хоёрдугаарт, төмөр зам ашиглалтад ороод, Тавантолгой нүүрсээ угааж боловсруулаад эхэлбэл бүр зургаан сая төгрөгт хүрнэ. Бид ингэж бодож энэ ажлыг явуулах ёстой. Би энэ албыг аваад 100 гаруй хонож байна. Энэ хугацаанд төмөр зам дээр голлон анхаарлаа төвлөрүүлж ажиллалаа. Төмөр замын асуудлыг гаргаж тавихдаа Монголын төр хэнээс ч үл хамааран төмөр замаа аваад явчих бололцоог олгох ёстой. Үүнийг  эзэмшлийн хувиар л бий болгоно. Тэгэхээр төр 51 хувь эзэмших ёстой үндсэн зарчим агуулагдаж байгаа. Түүнчлэн дотоодын компаниуд буюу дотоодын эх үүсвэрүүдийг дээд зэргээр дайчлах. Энэ үүднээс “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Дорнын төмөр зам” гээд Монголын компаниудыг төмөр зам руугаа оруулж байна. Тэгэхээр нийтэд нь харахад төмөр замын төслийн 50 гаруй хувийн хөрөнгө оруулалтыг монголчууд дангаараа бүрдүүлж байна. Төмөр замын бодлогын хувьд ийм ил тод зарчим хэрэгжиж байгаа. Нөгөө талд нь мэдээж хоёр хөршийн болон бусад гуравдагч орны сонирхлыг харгалзах ёстой. Тэр агуулгаараа гадаадын хөрөнгө оруулалтыг энэ төсөл рүү оруулж байна. -Шинэ төмөр замаараа дамжуулан далайд гарах гарцыг хайж байгаа гэж сонссон. Энэ талаар таниас тодруулж болох уу. Ер нь хоёр чиглэлийн төмөр зам маань яг хаагуур хаагуур дайрч өнгөрөх юм бэ? -Нэгдүгээрт, Сайншанд руу төмөр зам тавьснаар Тавантолгойн нүүрс тээвэр Монгол Улсын төмөр замын гол шугамтай холбогдоно. Ингэснээр ОХУ болон БНХАУ-ын төмөр замтай шууд холбогдож байгаа юм. Мөн дотоодын томоохон хотуудтай ч төмөр замын сүлжээгээр холбогдоно. Цаашилбал, энэ чиглэл Баруун-Урт, Хөөтөөр дамжин Чойбалсангийн төмөр замтай холбогдож нэгдсэн сүлжээ бий болно. Мөн Дорнод аймгийн Нөмрөгөөр Хятадын төмөр замтай холбох төмөр замыг барьснаар, цаашаа далайд шинээр гарц нээх ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, одоогийн төмөр зам Хятадын Тяньжин боомтоор далайд гардаг. Гэтэл энэ боомтын ачаалал ерөнхийдөө ханачихсан. БНХАУ-ын тал ч цаашдаа ачааллыг нэмэхгүй гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Иймээс бид Дорнод аймгийн Нөмрөгөөр далайд гарах гарц шинээр нээх зорилгоор Хятадын Хойд Солонгостой хиллэдэг хэсэгт оршдог Дандонг боомттой холбогдох асуудлыг судалж байна. -Төмөр замын ажил харьцангуй хөдөлж эхэллээ. Гэхдээ хүмүүс яг л маргааш төмөр замтай болоод, түүнийг дагаад олон мянган хүн ажилтай болчих юм шиг хүлээлттэй байна. Энэ тал дээр тооцоо судалгаа байна уу? -Төмөр замын барилгын ажилд 1800-2000 хүн хэрэгтэй. Баригдаад дуусахад 4000 орчим ажлын байр бий болно. Энэ сардаа багтаж төмөр замын барилга угсралтын ажил эхэлнэ. Төмөр замын бүтээн байгуулалт руу шууд орж ирэх хөрөнгө оруулалт, дээрээс нь үүгээр дамжаад Сайншандын аж үйлдвэрийн парк хөдлөх юм. Парк дээр үйлдвэр барих ТЭЗҮ-гээ хийчихсэн байсан компаниуд төмөр зам хөдлөөд эхлэхээр хөрөнгө оруулалтаа хийж эхэлнэ. Өнөөдрийн төсөөлж байгаагаар зөвхөн төмөр зам хөдөлж эхэлснээр Монгол Улсад энэ ондоо ДНБ-ий 24 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ. Ингээд бодохоор ажил урагш алхаж байгаа биз. Мэдээж түүнийг тойрсон жижиг бизнес асар ихээр гарч ирнэ. Бетон дэр, газар шороо, карьер гээд олон ажлыг нэрлэж болно. Гэхдээ энэ бол зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлууд. Тэнд ажиллах хүмүүсийн ажлын хувцас, хоол унд гээд жижиг бизнесүүд дагаад орох нь дамжиггүй. Нөгөө талдаа ирээдүйд тэр төмөр замаар явах галт тэргийг ажиллуулах хүмүүсийн асуудал гарч ирнэ. Түүнийг дагаад нийгмийн дэд бүтэц аяндаа бий болно.  Мөн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх асуудал чухал байна. Тиймээс төмөр замаа барих, боловсон хүчнээ бэлтгэх гээд маш олон ажил биднийг хүлээж байна. Энэ агуулгаараа төмөр замыг дагаад нийгэм тэр чигтээ хөдөлгөөнд орж байгаа юм. Би эдийн засаг талаас нь ярьсангүй шүү. Хэрвээ эдийн засгийн үр өгөөж гээд яривал асар олон юм ярих болно. Зөвхөн хүмүүсийн амьдралд төмөр зам ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр хоёр гуравхан зүйл ярихад л ийм байна. -Дэд бүтцийн салбар маш их хөрөнгө шаарддаг. Энэ жилийн төсөвт дэд бүтцэд чамгүй их мөнгө суусан. Тэгсэн ч гэсэн хөрөнгө оруулалт чамлалттай гэдэг шүү дээ. Цаашид дэд бүтцийн салбар төсвийн бодлоготой хэрхэн уялдах вэ? -Иргэд рүү чиглэсэн, иргэдийн амьдралыг сайжруулах, за­саг захиргааны нэгжийн хөрөнгө оруулалт тэртэй тэргүй төрийн нуруун дээр байгаа. Хоёрдугаарт, иргэдийн нийгмийн дэд бүтэц гэдэг зүйл байна. Тэнд нь амьдрах орон сууц, эмнэлэг, цэцэрлэг, сургууль байдаг. Үүнийг төр хариуцах ёстой. Иргэн хүн тавтай, тухтай орчинд амьдрах эрхтэй гээд Үндсэн хуульд ч заагаад өгчихсөн. Бусад хөрөнгө оруулалтын төвшинд бол хувийн хэвшлийнхэн ачаа даагаад явах чадалтай болчихсон байна. Монголчуудын сэтгэл­гээний масштаб ч бас асар өргөн хүрээтэй болж байна. Монголчуудын боддог мөнгө­ний хэмжээ хүртэл өөрчлөгдөж байна. 2000 онд бид Монгол Улсын төсвийг ярьж байхад төсөв 300 орчим тэрбум төгрөг л байсан. Үнэн хэрэгтээ энэ чинь томоохон компанийн олдог л орлого байхгүй юу. 2000 оноос хойш 12 жил өнгөрлөө, хэд дахин нэмэгдсэн байна. Жилээс жилд ахиж, дэвшээд явж байна. Үүнийгээ дагаад монголчуудын сэтгэлгээнд асар том өөрчлөлт орсон. Ингээд харахаар төр өөрийн үндсэн гурван үүргийнхээ нэгийг маш хурдтай биелүүлж явах шаардлагатай болсон байна. Хоёрдугаар асуудал нь хөрөнгө оруулалтын бодлогоороо хөгжлийг босгож ирэх. Тэр нь юу вэ гэхээр нийгмийн дэд бүтэц, үндсэн дэд бүтэц рүү оруулж байгаа хөрөнгө оруулалтаар дамжуулаад хүн амыг орон нутагтаа тав тухтай амьдрах, бүх үйлчилгээг авах бололцоогоор нь хангах юм. Энэ бол төрийн хоёр дахь үүрэг. Гурав дахь үндсэн үүрэг нь төр иргэнээ байнгын орлоготой болгох ёстой. Томоохон үйлдвэр, ажлын байрыг бий болгох. Дэд бүтэц рүү хийж байгаа хөрөнгө оруулалтаар дамжаад томоохон үйлдвэрүүд бий болж, тогтвор суурьшилтай ажлын байрууд бий болох бололцоо бүрдэнэ. Үлдсэнийг нь хэн хийх вэ. Үлдсэнийг нь иргэн өөрөө хийх ёстой. Тухайн хүн нэг ажилд орчихоод ажлаа байнга солиод байхгүй, тогтвор суурьшилтай ажилладаг, өөрөө өөрийнхөө амьдралын өмнө хариуцлага хүлээдэг болох. Зах зээлийн нийгэм нь хэн ажил хийж чадаж байна, тэрний амьдрал дээшилнэ, хэн ажиллахгүй байна түүний амьдрал доошилдог. Дэд бүтцийн салбарын ажил бол бодит үр ашиг, үр дүн нь тодорхой харагдаж байдаг. Нөгөө талаасаа ялангуяа манай улс шиг хүн ам сийрэг байгаа тохиолдолд эргээд өртгөө нөхнө гэдэг асуудал цаг хугацаа шаардана. Тиймээс төрийн нуруун дээр нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал байхаас өөр аргагүй. -Салбар хариуцсан сайдын хувьд асуухад улс орныхоо хөгжлийн ирээдүйг хэрхэн харж байна вэ, хөгжил юунаас эхлэх ёстой вэ, таныхаар? -Хөгжил хүнээсээ эхэлнэ. Бид уул уурхайн баялгаас орж ирсэн орлогоо хүн рүү чиглүүлэх. Хүнээ хөгжүүлж байж, бид ирээдүйгээ өнгөлгөөр харах ёстой юм. Тэр агуулгаараа ерөөсөө хүн рүүгээ л чиглэсэн бодлогыг төр явуулах учиртай. Хүн рүү чиглүүлнэ гэдэг чинь ерөөсөө л саяын ярьсан дэд бүтцийн асуудал шүү дээ. Үнэхээр зөв төлөвшилтэй хүнийг бий болгохын тулд нийгмийн дэд бүтцийг нь зөв төлөвлөж, хөгжүүлж, тэр хүүхдэд сайн сур­гуульд суралцаж, сайн боловсрол эзэмших бүх бол­ол­цоог нь нээж өгөх ёстой. Зааж байгаа багш нь ч гэсэн сэтгэл хангалуун, ажилтай эрчтэй, хүчтэй байх ёстой. Нөгөө талаасаа тэр хүүхэд эрүүл байх ёстой. Тэгэхээр эмнэлгийн асуудлыг шийднэ. Тэр хүүхэд өлсч болохгүй, аав ээж нь ажилтай байх ёстой. Тэгэхээр хүний асуудлыг ярихад л нийгмийн дэд бүтцийн асуудал аяндаа гарч ирнэ. Өнөөдөр монголчууд хөгжлийнхөө ирээдүйг бүгд өөдрөгөөр харж байна. Тэгэхээр энэ хуримтлалыг улс оны дэд бүтэц, хүнээ хөгжүүлэх чиглэлд л зарцуулах ёстой. Энэ урд хөршөө хар. Бидний нүдэн дээр 1992-2012 он хүртэл 20 жилийн хугацаанд ямар хурдтай хөгжсөн байна. Бид зөв бодлоготой явбал үүнээс ч хурдан хөгжих бололцоо бий. П.Жасрай агсны хэлсэн хонгилын үзүүр дэх гэрлийг асаах, бүр бадамлуулах цаг ирж байна. Л.Энхдэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Түмний нэг:
Төр гэж юу юм бэ. Энэ дарга нарыг хэлдэг юм уу. Үгүй шүү дээ. Уг нь төр гэдэг чинь Монголын ард түмэн шүү дээ. Өөрсдийгөө төр гээд донгодоод байгаа энэ нөхдүүд чинь бидний улсдаа төлсөн татвараар тэжээгдэж бидний төлөө морь нохой мэт зүтгэх ёстой зарц барлаг за яахав арай соёлтойгоор хэлэх юм бол менежер төдий л зүйл байхгүй юу. Энэ нөхдүүд төрийн эзэн болсон ард түмэн бидний амьдрах, ажиллах, хөдөлмөрлөх, тайван амгалан аж төрөх тэр бүх бололцоог бий болгох ёстой товаришууд шүү дээ.
2012-05-27
Донгос чи:
Худлаа чухал царайлсан Баагий шиг л харагддаг. нэг сүрхий уйлчих гэж байгаа аятай хөмсгөө зангидаад, өмнөх сайд "Женко" Баттулгын хийсэн, эхлүүлсэн бүхнийг л хаа явсан газраа тахиа шиг донгодоод л… Чамайг бодох юм бол Баттулга худлаа шоудахгүйгээр төрийн ажлыг хийх гэж зүтгэдэг аавын хүү шүү. харамсалтай нь Батболд Нямдорж Хүрэлбаатар гэсэн MCS-ийн утсан хүүхэлдэйнүүд,авилгачид түүний санаачилсан бүгдийг салхинд хийсгэсэн болохоос
2012-05-27
Донгос чи:
Наад матар чинь хаана юу хийчихсэн юм бэ. ёстой мэдэхгүй юм байна. "Женко" Баттулгын санаачилж эхлүүснийг л харин олигтойхон цааш нь явуулах хэрэгтэй. Нэг танхимд тохой нийлүүлж суучихаад өрсөлдөгч намын сайд болохоор нь санаачилсан ажилд нь саад тотгор болж араас чаргуулдсан шүү дээ. Батболд, Нямдорж нар. Баттулгыг сайд байхад УИХ-аар баталсан "Төмөр замын бодлого"-оор бол Монголын уул уурхайн баялгийг ганцхан Хятад руу түүхийгээр нь хямд үнээр өгөх биш, улсынхаа уул уурхайн районд аж үйлдвэрийг хөгжүүлээд, төмөр замаа тэр районуудаараа дайруулж, нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдхүүн болгож Орос Хятадаар дамжуулан бусад улс руу өндөр үнээр экспортлох тэр боломжийг бий болгохын төлөө "Женко" Баттулга зөндөө ярьж хөөцөлдөж байж зарим нэгийг нь эхлүүлсэн шүү дээ.
2012-05-27
Түмний нэг:
Битгий хуцаач. Тэр 6 хувийн зээлийн байрыг чинь яг авчихсан орсон хүн нь хэд байна гээд суудлаад үзээрэй мал минь. Битгий энд орж ирж амьтан хүний тархи угаах гэж оролд МАН-ын новш минь. Монголын Алуурчдын Нам, Монголын Авилгачдын Намын нэр дэвшигчдийг битгий сонго. Алийн болгон та нар минь энэ луйварчдад тархиа угаалгах юм бэ. Муу ард түмнээс муу төр засаг бий болдог гэсэн бичигдээгүй хууль бий шүү. Улс орны цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох эдийн засгийн зөв хандлагыг санаачлахад ард иргэдийн өөрсдийн оролцоог бий болгохын төлөө бодлого ярьдаг нь аль нам бэ гээд та бүхэн бодох хэрэгтэй дээ. Ард түмэндээ бий болсон баялгийг шууд хүртээж хуваарилан ам руу нь дусаах биш, тэр баялгийг өөрсдөө хөдөлмөрлөж, үйлдвэрлэх, хуримтлуулах тэр боломж эрх үүргийг ард түмэндээ өөрсдөд нь олгохын төлөө явдаг тэр улс төрийн хүчний, тэр улс төрчийг олж сонгоцгооё. Монгол улсад хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсыг авчрах хүнд хэцүү ч гэсэн зөв зам руу хөтөлсөн одоо ч ард түмэнтэйгээ хамт хөтөлсөөр яваа Ардчилсан Намынхаа шударга улс төрчдийг сонгоцгооё л доо. Найз нар аа. АН-д итгэл хүлээлгэвэл хүлээлгэсэн шиг хүлээлгээд төрийн жолоог атгуулсан шиг атгуулъя л даа. Бид 1990 онд шинэ нийгэм замыг замыг сонгосноос хойшхи хугацаанд “хуучин” хүчнээр удирдуулснаас өнөөгийн энэ бүх болохгүй бүтэхгүй байыдал үүссэн шүү дээ. 1990 оноос хойш дандаа “улаан” байсан бол одоо “Хөх монгол” болцгооё. Хөх толбот Монголчууд аа.
2012-05-27
Аймгийн төвүүдийг нийслэлтэй замаар холбочихвол том ажлын гард гарлаа гэсэн үг шүү. Энэ ажлаа хурдан дуусгах амжилт хүсье
2012-05-25
Донгос чи:
Худлаа чухал царайлсан Баагий шиг л харагддаг. нэг сүрхий уйлчих гэж байгаа аятай хөмсгөө зангидаад, өмнөх сайд "Женко" Баттулгын хийсэн, эхлүүлсэн бүхнийг л хаа явсан газраа тахиа шиг донгодоод л… Чамайг бодох юм бол Баттулга худлаа шоудахгүйгээр төрийн ажлыг хийх гэж зүтгэдэг аавын хүү шүү. харамсалтай нь Батболд Нямдорж Хүрэлбаатар гэсэн MCS-ийн утсан хүүхэлдэйнүүд,авилгачид түүний санаачилсан бүгдийг салхинд хийсгэсэн болохоос
hervee tumur zamiig hudulguchihbul bidend mash tom hurungu oruulalt hugjul irne gedgiig zub oilgojee
2012-05-25
10 дугаар хороололд орон сууц барьж буй "Чонон" компанийн байр боломжийн үнэтэй дээр нь ихэнх нь 2 өрөө саруулхан зүгээр юм билээ
2012-05-25
манай гэр бүл зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаад сардаа 345 мянган төгрөг төлөөд болж л байна. Та бүхэн ч энэ боломжийг бүү алдаарай. Амжилт
2012-05-25
байрны кв метр нь 1,193,000 аар тогтоосон гэдэг нь үнэ билэ эшүү тийм үнэтэй байр байна лээ
2012-05-25
huyag:
6 huviin huu gej songuuliin show hiij bgaad bairnii uniig tengert tulgasan hun dee. Yamar ch bodlogogoui teneg mal tegeed buh yum ni haallttai bdag yum bileee.
2012-05-25
хараа:
хятад найдваргүй нэг өдөр л замаа хаачихна гэдгийг чи мэдэх үү
2012-05-25
орон сууцгүй, цалин багатай хүмүүст энэ зургаан хувийн зээл том боломж гэж би боддог.
2012-05-25
хийсэн юмтай, хэлэх үгтэй байна гэдэг сайхан юмаа
2012-05-25
Донгос чи:
Наад матар чинь хаана юу хийчихсэн юм бэ. ёстой мэдэхгүй юм байна. "Женко" Баттулгын санаачилж эхлүүснийг л харин олигтойхон цааш нь явуулах хэрэгтэй. Нэг танхимд тохой нийлүүлж суучихаад өрсөлдөгч намын сайд болохоор нь санаачилсан ажилд нь саад тотгор болж араас чаргуулдсан шүү дээ. Батболд, Нямдорж нар. Баттулгыг сайд байхад УИХ-аар баталсан "Төмөр замын бодлого"-оор бол Монголын уул уурхайн баялгийг ганцхан Хятад руу түүхийгээр нь хямд үнээр өгөх биш, улсынхаа уул уурхайн районд аж үйлдвэрийг хөгжүүлээд, төмөр замаа тэр районуудаараа дайруулж, нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдхүүн болгож Орос Хятадаар дамжуулан бусад улс руу өндөр үнээр экспортлох тэр боломжийг бий болгохын төлөө "Женко" Баттулга зөндөө ярьж хөөцөлдөж байж зарим нэгийг нь эхлүүлсэн шүү дээ.
төмөр замыг зөв хөдөлгөжээ баяр хүргэе сайдаа
2012-05-25
ee yarij baigaagii ny shal teneg tovarish baina. mongolyn tumur zamyg orosyn medlees salgaj chadahgui baij, yaj mongolchuud uursduu udirdah yum be. harin yaj hyataduudyn medeld oruulahgui talaar bodoh heregtei. harin chi hyataduudad uguh tuhai shiidver gargasanaa tailbarlaach, nariin tsarigiin zam barival hyatad hun l tend ajillana shuu
2012-05-25
jagaa:
Tomor zam ene bol sain xereg Ajlaad bai ajlaad bai amjilt xvsie
2012-05-25
алтайд бол гарнаа хийсэн юмтай хүн шүү өмнө нь ийм гишүүн бгаагүй юмаа
2012-05-24
Badamluulna yamar goy ug be amjilt
2012-05-24
ажлыг гараагаа зөв эхлүүлснээр хүн амжилтад хүрч, үр дүнгээ хардаг гэсэн үнэн юм байна аа
2012-05-24
зөв бодолтой хүн хол явнаа хол явна
2012-05-24
ene tord bgaa hudalch ideed ideed hanahgui humuusiin derged ch uchirtai said gedeg ni unen
2012-05-24
төрийн толгойд гараад дураараа дургиж байгаа бусад шигээ хүн биш юм билээ энэ Ц.Дашдорж, хулгай хийж худал хэлдэггүй юм билээ
2012-05-24
харин ч хийсэн ажил нь нүдэн дээр харагдаад байгаа юм биш үү
2012-05-24
4:
МОНГОЛ АХАН ДУУС МИНЬ ЭЭ ӨНӨӨГИЙН ТӨРД БАЙГАА ХЭДХЭН ТООНЫ, ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ГАЗАР ШОРООГОО ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН ХУЛГАЙЧ НАРААС ЭНЭ СОНГУУЛИАР БУРЭН, НЭГ МӨСӨН САЛЦАГААЯ АА ХЭДИЙ БОЛТОЛ ЭНЭ ЛУЙВАРЧИД БОЛОН ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ХУЛГАЙЧ НАРТ ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ?
2012-05-24
pro et contra:
Худлаа чухал царайлсан баачка шиг л харагддаг. нэг сүрхий хөмсгөө зангидаад өмнөх сайдуудын хийсэн юмыг л хаа явсан газраа тахиа шиг донгодоод л...
2012-05-24
songuuliin show hiij hudalaa yaridagiig n hvmvvc medne shvv dee Zuun myangan ailiin tuhaid bas hudalaa yarisan bgaamdaa
2012-05-24
энэ Дашка юугаа солиороод бгаан Ганхүү шиг ЛУЙварачин байж та хоер адилхан алмасууд ...... аймаар адилхан
2012-05-24
Монгол Улсын хөгжлийг тодорхойлох гол яамаа үнэхээр зөв хүнээр удирдуулжээ браво С.Батболдоо
2012-05-24
shaa jinhen huniig aldag novsh. tamhnii muu naimachin
2012-05-24
Uneheer hugjul huneese ehelne gedeg unen ug shar tos. Bid ene tald anhaarch ajillamaar ajillasan negnee demjmeer bgaa yum shuu
2012-05-24
манай найз зургаан хувийн зээлээр боломжийн байр авчихлаа гээд бөөн баяр явсан.
2012-05-24
Түмний нэг:
Битгий хуцаач. Тэр 6 хувийн зээлийн байрыг чинь яг авчихсан орсон хүн нь хэд байна гээд суудлаад үзээрэй мал минь. Битгий энд орж ирж амьтан хүний тархи угаах гэж оролд МАН-ын новш минь. Монголын Алуурчдын Нам, Монголын Авилгачдын Намын нэр дэвшигчдийг битгий сонго. Алийн болгон та нар минь энэ луйварчдад тархиа угаалгах юм бэ. Муу ард түмнээс муу төр засаг бий болдог гэсэн бичигдээгүй хууль бий шүү. Улс орны цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох эдийн засгийн зөв хандлагыг санаачлахад ард иргэдийн өөрсдийн оролцоог бий болгохын төлөө бодлого ярьдаг нь аль нам бэ гээд та бүхэн бодох хэрэгтэй дээ. Ард түмэндээ бий болсон баялгийг шууд хүртээж хуваарилан ам руу нь дусаах биш, тэр баялгийг өөрсдөө хөдөлмөрлөж, үйлдвэрлэх, хуримтлуулах тэр боломж эрх үүргийг ард түмэндээ өөрсдөд нь олгохын төлөө явдаг тэр улс төрийн хүчний, тэр улс төрчийг олж сонгоцгооё. Монгол улсад хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсыг авчрах хүнд хэцүү ч гэсэн зөв зам руу хөтөлсөн одоо ч ард түмэнтэйгээ хамт хөтөлсөөр яваа Ардчилсан Намынхаа шударга улс төрчдийг сонгоцгооё л доо. Найз нар аа. АН-д итгэл хүлээлгэвэл хүлээлгэсэн шиг хүлээлгээд төрийн жолоог атгуулсан шиг атгуулъя л даа. Бид 1990 онд шинэ нийгэм замыг замыг сонгосноос хойшхи хугацаанд “хуучин” хүчнээр удирдуулснаас өнөөгийн энэ бүх болохгүй бүтэхгүй байыдал үүссэн шүү дээ. 1990 оноос хойш дандаа “улаан” байсан бол одоо “Хөх монгол” болцгооё. Хөх толбот Монголчууд аа.
орон сууцны зээл олгож эхэллээ, одоо төмөр зам нь эхэлчихвэл ч болж байна шүү
2012-05-24
tomor zamiig hudulgunu gedeg chini harin tom ajil shuu heden jil huleesen bilee dee
2012-05-24
төмөр замыг хөдөлгөнө гэдэг чинь харин том ажил юм биш үү
2012-05-24
харин ч их ажил амжуулсан хүн юм биш үү
2012-05-24
shaa jinhen huniig aldag novsh. tamhnii muu naimachin
Altair Bol asuudalgui Garnaa
2012-05-24
Unen saikhan yarisan bn
2012-05-24
hudlaa shaa l daa tamhinii naimaachin mini chi bol archaagui gar shuu dee odoo ner debsheed unana za chiniii esreg buh yumigg beltgej bgaa
2012-05-24
Энэ мэт гаруудад эх орноо гэх сэтгэл өчүүхэн ч байхгүй. Тийм л учраас монгол улс өөдлөхгүй.
2012-05-24
Түмний нэг:
Төр гэж юу юм бэ. Энэ дарга нарыг хэлдэг юм уу. Үгүй шүү дээ. Уг нь төр гэдэг чинь Монголын ард түмэн шүү дээ. Өөрсдийгөө төр гээд донгодоод байгаа энэ нөхдүүд чинь бидний улсдаа төлсөн татвараар тэжээгдэж бидний төлөө морь нохой мэт зүтгэх ёстой зарц барлаг за яахав арай соёлтойгоор хэлэх юм бол менежер төдий л зүйл байхгүй юу. Энэ нөхдүүд төрийн эзэн болсон ард түмэн бидний амьдрах, ажиллах, хөдөлмөрлөх, тайван амгалан аж төрөх тэр бүх бололцоог бий болгох ёстой товаришууд шүү дээ.