Зүүн цанхаас 20 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна

img

“Coaltrans Mongolia” олон улсын  чуулга уулзалт энэ сарын 23-24-ны өдрүүдэд үргэлжилж байна. Чуулганыг хоёр дахь жилдээ “Коалтранс Конфренсес” компани  зохион байгуулж байгаа бөгөөд гадаад, дотоодын 30 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Энэ үеэр Монгол Улсын нүүрсний зах зээлийн талаархи сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг солилцоод зогсохгүй, дэлхийн нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа тодорхойлох юм байна. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Граем Ханкок Тавантолгойг олон улсын зах зээлд танилцуулсан бөгөөд Баруун, Зүүн цанхийн үйл ажиллагааны талаар илтгэлдээ дурьдсан. Тухайлбал, Зүүн Цанхи жилд ойролцоогоор 20 сая тонн түүхий нүүрс олборлохоор зорьж байгаа аж. Түүнээс 13-15 сая тонн борлуулах нүүрс олборлох зорилт тавьсан байна.Харин өнөөдрийн хурлаар төмөр замын асуудал болон дэд бүтцийг хөгжүүлэхэд санхүүгийн хамтрагчийг бий болгох зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
2008 оны 12-р сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн засаг даргын орон тооны бус зөвлөх, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Л.Батчулууны гарын үсгээр “Ажнайн” Д.Бат-Эрдэнийг “Таван толгой” ХХК-ийн орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон. Мөн хоёр сарын дараа Хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ын даргаар Д.Бат-Эрдэнийг сонгож баталсан байна. Д.Бат-Эрдэнэ бол Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, нэгэнтээ АН-аас УИХ-д сууж байсан хүн. Түүний хөрөнгө бэл, танил талаараа хөшүүргэ хийж өнөөдөр бага Тавантолгойн орон нутгийн өмчит 51, үлдсэн 49 хувийг ч гартаа атгах болсон зам ийм дардан юм.
2012-05-24
odoo bolimoor jumaa, end tend gazar uxaa baigali ekologiin tenzber aldagdaad bna sh tee, zöndöö olon gazariig buur muuxai bolgood xayasan, odoo ene tal deer anxaarax jum bishuu tamin ee, xairan gazar oron min....
2012-05-24
Эх орныхоо баялгийг телевлегеетэй зарцуулмаар байна хятад улс еерсдийнхее баялгийг ашиглахыг тодорхой хугацаагаар хязгаарласан нь манай баялгийг авахтай холбоотой ийм ирээдуй уедээ баялгаа зев ашиглаж улдээх хэрэгтэй
2012-05-24