С.В.Лавровт баяр хүргэв

img

ОХУ-ын Гадаад хэргийн сайдаар С.В.Лавров улиран томилогдож, үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд  Г.Занданшатар баяр хүргэсэн илгээлт хүргүүлжээ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар илгээлтдээ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын уламжлалт сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлсэн байна. Ман цаашид хоёр талын стратегийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглээд, ОХУ-ын Гадаад хэргийн яамны хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсчээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ