Д.Дэмбэрэлийн ангийнхан ажлаа ингэж дүгнэв

img

УИХ-ын хаврын чуулган завсарлаж, 2008-2012 оны парламент өчигдөр хаалтаа хийсэн. УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа хэрхэн дүгнэж байгааг сонирхлоо. Ж.Батсуурь: Энэ удаагийн парламент 2008 онд мөрийн хөтөлбөрийг баталж, Засгийн газрыг ажиллуулсан. Ажиллах боломжийг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг нэлээд сайн бүрдүүлэхээр ажилласан. Нэлээд хэдэн шинэ хуулийн төслийг боловсруулан баталсан С.Эрдэнэ: УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаа хэвийн явагдсан гэж бодож байна. Харин эндээс гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт нэлээд хангалтай байсан гэж үзэж байгаа. УИХ-аас маш олон хууль тогтоолыг гүйцэтгэх засаглалын хэмжээнд хэрэгжүүлээгүй. Өмнө нь ийм тохиолдлууд байсан. Гэхдээ үүн шиг ийм замбараагүй УИХ-ын хууль тогтоол олноор хэрэгжүүлэхгүй байх тохиолдол гарч байгаагүй. Хууль тогтоох ажиллагаа хэвийн хэмжээнд явагдсан. Ц.Даваасүрэн: Оюутолгойнхоо 51 хувийг гадныханд өгсөнийг эс тооцвол гайгүй сайн ажилласан. Олон хэрэгтэй хуулийн төсөл баталж чадлаа. Боломжийн хэмжээнд ажилласан хэмээн үзэж байгаа. С.Бямбацогт: Маш сайн ажилласан гэж бодож байна. Эрүүл мэнд, боловсрол гэх мэт голлох салбаруудын хуулиудыг баталсан. Шинэ бүтээн байгуулалт, Тавантолгой, Оюутолгой гээд энэ удаагийн парламентийн хийсэн ажлыг нэрлэвэл олон зүйл бий. Эдгээр бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Засгийн газар түүний харъяа байгууллагуудын маш сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Эхнээсээ хэрэгжиж үр дүн нь гарч байна. Цаашид илүү үр дүн гарна байх. Д.Энхбат: Стандарт бус засаг байгуулагдаад Засгийн газраа УИХ нь хянаж чадахаа больсон. Ийм нөхцөл байдалд парламент бүрэн ажиллаж чадаагүй. Зарим гишүүд намын гэхээсээ илүү иргэн хүнийхээ байр сууринаас ажиллаж байсан учир зарим амжилт гарсан. Л.Гүндалай: Парламент, УИХ гэдэг зүйл руу бүх зүйлээ битгий чих. УИХ-д ялалт байгуулсан 45 суудал авсан МАН ажил хийсэн үү. Үүрэг хариуцлага МАН үүрэх ёстой. Цөөнх юу хийх ёстой юм бэ. Парламентийн сонгуульд олонхи болсон нам бодлогоо гаргаад олонхиороо ажлаа хийж, цөөнх шүүмжлэх л ёстой. Энэ жамаар дэлхий дахин явж байна. Түүнээс энэ парламентийн хариуцлагыг цөөнх хариуцахгүй. Би УИХ дээр асуудал шийддэг байсан бол би олон зүйл шийдэх байлаа. Засгийн газрыг бүрдүүлж байгаа нам л ажлаа хийх ёстой. Ц.Батбаяр: Эдийн засгийн хувьд тодорхой дэвшил гарсан. Нийгэм, эдийн засгийн олон чухал асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. У.Жигүүр        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ
2012-05-26
aranjin:
Хэн иь хэн вэ гэдэгийг харуулж өгсөн дөө
2012-05-25
DENBEREL CH DUGNEDEG YUM BISH.ARD TUMEN DUGNEDEG YUM AA DEMBEREL EE, OILGOJ AV. OILGOHGUI BOL OROI RUU CHINI ORUULAAD OGNOO.KKK
2012-05-25
Нэг ангийнхан гэдэг тэнэг үг хэрэглэхээ болимоор юм аа. Ард түмний өмнө хариуцлага хүлээсэн бүх л бүтэн улсын парламент шүү дээ.
2012-05-25
muu zonog ulaan kommunist hogshin har uhana
2012-05-24
больж үз:
улс орноо л сайн худалдаж өөрсдөө сайн баяжсан байх. ард түмэн гуйлгачин болсон.
2012-05-24
UUT UUT MUNGUUR ULSAA XUDALDAJ BUI NAXUNUUD LALARUUD BURXAN GUISAN CH MINII GAZRAAS BVV UG
2012-05-24
дэмбэрэл:
би овоо хөрөнгө залуу эхнэртэй боллоо монголын баялгаар
2012-05-24