"Архигүй Монгол аян" боллоо
Завхан аймгийн Боловсрол соёлын газраас “Архигүй Монгол аян”-ыг эрчимжүүлэх, сурагчид мэргэжлээ зөв сонгоход туслах зорилгоор зохион байгуулсан “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийн хүрээнд тус аймгийн прокурорын газрын туслах ажилтан Г.Баяраа “Архи-Шинэ үеийн сонголт биш” сэдвээр ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 500 гаруй сурагч лекц уншсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг бүх нийтээр мод тарих өдөр болгосонтой холбогдуулан Завхан аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд 2012 оны тавдугаар сарын 12-ны өдөр байгууллагынхаа гаднах талбайд гацуур мод тарьж, цэцгийн үр суулган, зүлэгжүүлэх ажлыг хийжээ. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ