Озэки Д.Бямбадорж түргэн тусламж, гал унтраах машин бэлэглэлээ
“Их Монголын алтан одод-2″ сагсан бөмбөгийн шоу тоглолтод оролцохоор ирсэн озэки Харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д түргэн тусламжийн тэрэг болон ОБЕГ-т гал унтраах машиныг тус тус бэлэглэлээ.
Тэрбээр Япон улсын Канагава мужийн Ацуги хотын захиргааны хамт олны тусламжтайгаар 2008 онд үйлдвэрлэгдсэн эмнэлгийн болон гал унтраах бүрэн тоноглол бүхий хоёр автомашин бэлэглэж байгаа аж. Энэхүү автомашинууд нь 500 мянга гаруй америк долларын өртөгтэй гэнэ. Уг машинууд ирэх сарын дундуур монголд ирэх бөгөөд тэр үеэр Озаки Харумафүжи Д.Бямбадорж долдугаар сарын башёд оролцох бэлтгэлээ хийгээд завгүй байх тул эх орондоо түр ирсэн хугацааг ашиглан өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа ажээ.
П.Наран











СЭТГЭГДЭЛ БИЧИХ