Авто засварын газруудыг хаалаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэл болон 21 аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа авто засварын газруудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмж багаж хэрэгсэлийн ашиглалтын байдал, ажилтнуудыг нийгмийн хамгааллын байдалд шалгалт хийжээ. Уг шалгалтаар ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй ажиллагааг хангаагүй “Вимон” ХХК, “Төгс гүрэн” ХХК зэрэг аж ахуй нэгжид улсын байцаагчийн акт тогтоожээ.Түүнчлэн орон нутагт үйл ажиллагаа явуулддаг Баянхонгор аймгийн “Тана”, “Цагаан зам”, Баян-Өлгий аймгийн “Махпал”, “Ахжол”, “Көкгесен”, Дархан-Уул аймгийн “Өнө Олуул” авто засварыг түр хугацаагаар хаажээ. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ