
БСШУ-ны сайдын 2012 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн тушаалаар элсэлтинй ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.
Тодруулбал, 8-нд Орос хэл 10.00-11.20, Хими 13.00-14.40, Англи хэл 16.00-17.20 цагийн хооронд тус тус авна. Харин 9-ний өдөр шалгалтууд Монгол Улсын түүхээр 08.30 цагаас эхэлж, Математик 11.30-13.10, Биологи 14.30-15.10, Монгол хэл 17.00-18.20 цагийн хооронд үргэлжилнэ. 10-ны өдөр Газар зүй 08.30-09.50, Нийгмийн тухай мэдлэг 11.30-12.50, Физик 14.20-16.00 цагт болох нь.
Энэ жил их, дээд сургуульд элсэх шалгалтанд 43072 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгуулагчид ерөнхийдөө Нийгэм, Математик, Англи хэл, Физик хичээлүүдэд түлхүү бүртгүүлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ